Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монгол тайван амгалан орны тоонд орж байна

Сиднейн Эдийн засаг, энхтайвны хүрээлэнгийн шинжээчид 2007 оноос хойш хийсэн судалгааныхаа дүнд дэлхий дахинаа хүчирхийлэл  жилээс жилд хэлбэрэлтгүй өсч байна гэсэн дүгнэлтэд хүрчээ. Өнгөрсөн 2014 онд гэхэд л 162 орноос 50 улсад нь аллага 8 хувь өссөн байна.
Дээрх 162 орныг хүн амд ногдох аллага, зэвсгийн тоо, шоронд хоригдож байгаа хүн, хүчирхийлэл, улстөрийн тогтвортой байдал, гадаад дотоодын зөрчил мөргөлдөөн зэрэг 23 шалгуураар тус бүрийг нь 1-5 оноогоор үнэлжээ. Оноо хэдий л бага байна төдий амар амгалан гэж үзсэн байна.
Хамгийн тайван орныг  Исланд улс тэргүүлсэн бол Дани, Австри, Шинэ Зеланд, Швейцар, Финлянд, Канад, Япон, Бельги, Норвеги улсууд араас нь оржээ.
Хамгийн их аллага гарсан орноор африкийн өмнөд Сахар болон Төв Америкийн орнууд орсон байна. Сирид гэхэд л хүчирхийлэл 2007 оноос хойш 70 хувь  өссөн байна.
Хорватад харин байдал сайжирч 23 нэгжээр урагш ахижээ. Бенин ч гэсэн нэг жилийн дотор зургаан байраар урагшилж харьцангуй тайван болжээ. Өмнөд Африкийн Чадад 2010 онд цус урсгасан иргэний дайн дууссанаар хөршүүдтэйгээ сайн харьцаатай болж дөрвөн байраар урагш ахисан  байна.
Улс төрийн талаар тогтвортой, 2006 онд хөрш Ливантай энхийн гэрээ байгуулсан ч гэсэн зэвсэглэлээр хэт их хөөцөлдөж байгаагаараа Израиль улс зуугаас хойшхи байранд оржээ. Мөн Гүрж, Армян улс ч гэсэн сүүлийн үед хөрш орнуудтайгаа сөргөлдөх нь гайгүй болж байгаа болохоор  хүчирхийлэлтэй орны тооноос хасагдаж байгаа юм байна.
Буддын шашинт орнуудаас Монгол энхтайванч, ардчилсан үзүүлэлтээрээ эхний зууд багтсан байна.
Арлын Тайванийн ерөнхийлөгч Ма Инзю эх газрын Хятадтай энхтайвны яриа хэлэлцээр амжилттай хийж байгаагаараа 26 дугаар байрт оржээ. Гаитид аллага, хүчирхийлэл буурч өмнөх жилүүдээсээ 20 байраар дээшилсэн гэнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан