Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Абхазид тракторч минэнд өртөж нас барлаа

ОХУ-ын Абхазын Лабра тосгонд газар хагалж явсан трактор энэ дөрөвдүгээр сарын 15-ны өдөр минэнд өртөж жолооч 43 настай  Даур Ачба хүнд шархадсаны улмаас нас баржээ. Тракторчин ажлаа хийж яваад гүрж-абхазын дайны үед бутан доор нууж тавьсан  танк эсэргүүцэх мина дээгүүр  гарсан  гэж тосгоны захирагч Самбат Керселян Sputnik агентлагийн сурвалжлагчид ярьсан байна.
Лабра тосгон нь 1992-93 онд болсон Абхазын Эх орны дайны яг фронтын шугаман дээр оршдог юм байна. Тэр үед энд цус асгаруулсан тулалдаан болж тэр аяар нь минажүүлсэн байжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан