Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Финляндад таван ч мууранд улсын баатар цол олголоо

Хүний амь аварсан таван мууранд Финлянд улс анх удаа баатар цол олгохоор шийдвэрлэжээ. Энэ цолыг тус улсын амьтан хамгаалах, муур сонирхогчдын нийгэмлэгийн саналаар олгох болсон байна.
Таван муурны нэг Симба нэртэй муур гэхэд л чихрийн шижин өвчний улмаас ухаан алдаж унасан эзнээ  савраараа маажиж байж  сэхээсэн байна. Тэгэхэд эзний нь цусан дахь саахарын хэмжээ аль хэдийнээ аюултай түвшинд хүрсэн байжээ. Өөр нэг Мёрри нэртэй муур болохоор настайчуудын асрах газарт ганцаар байсан эзнээ аварсан гэнэ.
Европын зарим оронд аврах албанд олон жил ажиллаж гавьяа байгуулсан нохойнд цол одон тэмдэг олгох явдал байдаг.  Муур хамгаалах, муур сонирхогчдын нийгэмлэгийнхэн үүнийг харгалзаж үзээд хүний амь аварсан мууранд ийм цол олгуулж байхаар шийдвэрлэж, санал дэвшүүлжээ. Мууранд албан ёсоор баатар  цол олгож байгаа нь анхны тохиолдол юм байна.

0 Сэтгэгдэл
BATUUL henii amiig awarsan ym bol
Хамгийн их уншсан