Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

С.Баярыг АТГ-т шалгуулах хүсэлт гаргав

“Гал үндэстэн”, “Хохирогчдын нэгдсэн холбоо”, “Их Монгол нэгдэл” төрийн бус байгууллагууд нэгдэж Ерөнхий сайд асан С.Баярыг АТГ-т шалгуулах хүсэлт гаргасан тухайгаа сэтгүүлчдэд мэдээллээ.

Тэд  Ерөнхий сайд асан С.Баярыг авлига хээл хахууль авч АНУ-д долоон үл хөдлөх хөрөнгө   авсан, 2008 оны 7 дугаар сарын 1-ний үйл явдлыг зохион байгуулсан,“Оюу Толгой”-н гэрээг Монгол Улсад ашиггүй хувилбараар хийсэн болон Ерөнхий сайд байх үедээ Монголд цөмийн хаягдал булшлах гэрээ байгуулсан зэрэг  асуудлаар АТГ-т шалгаж өгөхийг хандаж буйгаа хэллээ. Түүнчлэн тэд Г.Уянга гишүүнийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн юм. Тухайн үед "Би хариуцна" гэж байсан С.Баяр одоо хариуцлагаа хүлээх болсон хэмээн дээрх хөдөлгөөнийхэн мэдэгдлээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан