Парис хот руу аялах азтанууд тодорлоо
Н.Энхболд, Д.Энхтайван, Д.Батбаатар нарыг Элчин сайдаар томилох асуудлыг хаалттай хэлэлцэж байна
Уулын замд гарсан ослын улмаас дөрвөн том хүн, нэг хүүхэд гэмтжээ
“Монгол хэл, бичгийн шалтгалт”-ын босго оноонд хүрээгүй сурагчид БҮТ-ийн байранд дугаарлаж байна
Нутгийн зарим хэсгээр бороо, нойтон цас орно
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламент Жогорку Кенеш-ийн дарга Н.Шакиевт бараалхав
Төрийн албаны шалгалтын бүртгэл тавдугаар сарын 9 хүртэл үргэлжилнэ
77 иргэн сонгуульд бие даан нэр дэвшихээр ҮАГ-т мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ
Дөрөвдүгээр сарын 25-28-нд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна
Морьт эргүүлийг зуслангийн бүсэд ажиллуулна
Путины зөвлөснөөр хурандаа Борис эхнэртээ нохой авч өгчээ
Өнгөрсөн долоо хоногт болсон ОХУ-ын ерөнхийлөгч Путины ард иргэдийн асуултад шууд хариулдаг телевизийн нэвтрүүлгийн үеэр нэгэн сонин хүсэлт иржээ. Нэгэн эмэгтэй “Надад таньд тавих асуулт алга. Харин нэг хүсэлт байна. Миний найз эмэгтэй 40 нас хүрч байна. Тэр нохойд их хайртай. Бид түүнд нохой авч өгөхөд ч бэлэн байна. Гэтэл түүний нөхөр чөлөөнд гарсан хурандаа Борис үүнд дургүйцээд байх юм. Та Борис оо таны буруу гэж хэлээд өгөөч. Ерөнхий командлагчийн үгэнд орох байх” гэж ярьжээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хариуд нь “Би тушааж чадахгүй л дээ. Гэхдээ Борис оо, эелдэг бай. Эхнэрээ нохой худалдан авахыг нь зөвшөөр” гэж хэлжээ.
Үүний дараа Ростов хотын оршин суугч, чөлөөнд гарсан хурандаа Борис Фадеев эхнэр Еленагийнхаа төрсөн өдрөөр жижигхэн хав худалдан авч өгөөд Гошей хэмээн нэрлэсэн гэнэ. “Нөхөр маань Путины шууд нэвтрүүлгийг үзээд юу ч хэлээгүй. Харин хүүтэй минь хамт яваад захаас надад нохой худалдан авч өгсөн” гэж Елена бүсгүй “Говорит Москва” радио станцаар ярьжээ.

0 Сэтгэгдэл