Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Н.Мөнхчимэг: Биеийг хүчилтөрөгчөөр хангахаар эд эсүүд нөхөн төлжиж, дархлаа сайжирдаг

Уламжлалт анагаах ухааныг орчин үеийн дэвшилтэт технологитой хоршуулан хүн ардын эрүүл мэндийн төлөө ажиллаж буй “Чин-Ачлал” эмнэлгийн захирал, анагаах ухааны доктор, ахлах зэргийн эмч Н.Мөнхчимэгтэй ярилцлаа. Монголд нэвтрээд удаагүй байгаа озон эмчилгээ болоод үүнийг хийлгэхийн ач тусын талаар Н.Мөнхчимэг эмчээс түлхүү сонирхсон юм.

-Озон нь хүний биед ямар чухал үүрэг гүйцэтгэдэг бодис вэ. Бид хүчиртөрөгчөөр амьсгалахгүй бол энэ ертөнцөд амьдарч чадахгүй гэдгээ мэддэг ч хүний бие өөрөө хүчилтөрөгчийн дутагдалд хэрхэн ордог талаар тийм ч сайн ойлголттой биш. Тэгэхээр энэ талаар эхлээд ярилцъя?
-Озон гэж юу вэ гэдгийг эхлээд тайлбарлъя. Озон гэдэг нь хүчилтөрөгчийн 3 атомын нэгдэл. Озон (O3) нь хүний биед орж цустай холилдохоороо хүчилтөрөгч (O2) , хүчилтөрөгчийн молекул (O)  болж задардаг. Цусаар дамжсан хүчилтөрөгч бүх эд эрхтэнг хангадаг бол хүчилтөрөгчийн молекул нь биед байгаа элдэв төрлийн нян, бактери, холестрол, глюкоз, үрэвслийг устгадаг. Биеийг хүчилтөрөгчөөр хангахаар бодисын солилцоо сайжран эд эсүүд нөхөн төлжиж, дархлаа сайжирдаг юм.
Өнөөдрийн амьдралын хэв шинж болон, экологийн бохирдлоос шалтгаалан бидэнд хүчилтөрөгч байнга дутагдаж, хорт бодисоор амьсгалах нь олон төрлийн өвчний суурь нь болж байна. Мөн жирэмсний болон бусад хордлого, халдвар, нойргүйдэл, тэжээлийн дутагдал, бодисын солилцооны хямрал, гормоны өөрчлөлт, стресс ч хүнийг хүчилтөрөгчийн дутагдалд оруулдаг. Хүчилтөрөгчийн дутагдалд орсны хамгийн нийтлэг шинж нь амьсгал дутуу авагдах, дасгал хөдөлгөөн хийхэд ачаалал даах чадваргүй болох, хүйтэнд хэт мэдрэг, биеийн температур буурах зэрэг байдаг.

-Тэгэхээр танай эмнэлгийн зүгээс озон эмчилгээний ямар аргыг  санал болгож байна вэ. Тодорхой жишээн дээр тайлбарлаж өгөөч?
-Озон эмчилгээний олон төрлийн аргууд байдаг. Манай эмнэлэг эдгээр арга бүгдийг санал болгодог. Хамгийн ихээр хийгдэж байгаа эмчилгээ бол өвчтөнөөс тодорхой хэмжээний цус авч озоноор баяжуулан буцаагаад дуслаар хийх арга байна. Энэ эмчилгээ нь цусыг цэвэршүүлж, биеийн хүчилтөрөгчийн хэмжээг ихэсгэх замаар зүрх судасны өвчин, чихрийн шижиний хоёрдугаар хэлбэр, хордлого, харшил, үрэвслийн өвчин зэргийг эмчилдэг. Мөн озоныг үе мөч болон нуруу нугалам руу тарьдаг пролозон эмчилгээг хийж байна. Ингэснээр үе мөчний өвчин, остехондроз, хөл гар бадайрах, мигрень, толгой өвдөх, нүүрний гурвалсан мэдрэлийн үрэвсэл, ууц нуруугаар өвдөх, өвдөгний яс ургалт, мэдрэлийн гаралтай өвчинг эмчилдэг. Зөвхөн эмэгтэйчүүдэд хийгддэг озон эмчилгээ гэж бий. Ууц нуруугаар өвдөх, гэдэсний өнгөр алдагдсан, мигрен, сарын тэмдэг өвдөлттэй ирэх, архаг цистит болон хэвлийн бэлхүүсээр зовиуртай байгаа эмэгтэйчүүдэд хийдэг. Мөн озонжуулсан усаар ходоод гэдэс зэрэг хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг сайжруулж, яр шарханд түрхэж эдгэрэлтийг хурдасгадаг. Төрөл бүрийн харшлын эмчилгээнд озон эмчилгээ их өргөн ашиглагддаг. Хэт ягаан туяаны эмчилгээг арьсны төрөл бүрийн өвчинд озон эмчилгээтэй хавсран хийж байна.

-Сүүлийн үед чимээгүй тахал гэгддэг чихрийн шижинд хүмүүс нас үл харгалзан нэрвэгдэх болж. Энэ өвчний хоёрдугаар хэлбэрт нь озон эмчилгээг ашигладаг гэлээ. Үр нь хэр хурдан бодитой мэдрэгддэг юм бэ?
-Бид хэрэглэж буй хоол хүнсний шим тэжээлээсээ эрчим хүч үүсгэх нүүрс ус, өөх тос, уураг, амин хүчлийг авдаг. Эдгээр нүүрс ус, глюкоз, өөхний хүчил нь дутуу задран, энергийн бүрэн үүсэлт алдагдаж, нойр булчирхайн эмгэг үүссэнээр чихрийн шижин өвчин болон түүний хавсарсан өвчнийг үүсгэдэг байна. Озоныг чихрийн шижин өвчний хоёрдугаар хэлбэрийн эмчилгээнд ашигласнаар бие махбодыг хүчилтөрөгчөөр ханган, үйл ажиллагааг бүрэн сэргээдэг. Мөн цусан дахь глюкоз, холестрол, үрэвслийн нян, вирус, бактери, өөхний хүчил зэрэг өвчин үүсэх халдваруудыг бүрэн устгаж, биемахбодыг сэргээдгээрээ онцлог бөгөөд сахрын түвшин маш сайн буурдаг. Жишээлбэл, өлөн үеийн сахарын хэмжээ нь 28 байсан хүн 1 курс эмчилгээний дараа цусан дахь сахар нь хэвийн хэмжээндээ буюу 5 ммоль/л болж буурсан.

-Зүрх судасны өвчинд хэр үр дүнтэй вэ?
-Зүрхний судасны түгээмэл өвчинд архаг ангина, даралт ихсэлт, зүрхний шок, зүрхний шигдээс, зүрхний дутагдал гэх мэт өвчин зонхилдог. Зүрх судасны өвчин маш олон шинж тэмдэгтэй ба уурлах, амьсгал давхцах, хөлрөх, ухаан балартах, зүрхээр хатгуулах, дэлсэх гээд олон янзаар илэрдэг. Үүсэх явц нь бодисын солилцооны алдагдлаас болж цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээ багасч, судсан дотор ханаагүй өөхний хүчил болон үрэвслээс болж судсаны дотор хана зузааран урсах цусны хэмжээ багасч эд эрхтэн хүчилтөрөгчийн дутагдалд орж улмаар тухайн эрхтэнг аюулд хүргэдэг байна. Нэн  ялгангуяа зүрхний үйл ажиллагаа, зүрхийг тэжээж байдаг титэм судас бөглөрөх, зүрхний шигдээс өвчнийг үүсгэдэг юм. Озон эмчилгээ нь судасны хатуурал, бүлэн болон үрэвслийг арилгаж /хайлуулж/ цусан дахь хүчилтөрөгчийн хангамжийг маш ихээр дэмждэгээрээ онцлог эмчилгээ юм. Тиймээс ирээдүйд учирч болзошгүй зүрхний шигдээс, зүрхний цусан хангамжийн дутагдал зэрэг асар том эрсдлийг арилгаж байгаа гэсэн үг юм.

-Судасны нарийсалд бас нөлөөлнө гэсэн үг үү. Ялангуяа залуучуудын хувьд өвлийн улиралд малгайгүй явсаар тархины судасны нарийсал гэх өвчний шинж тэмдэгтэй байх нь элбэг байдаг?
-Тархины судас нарийсч байгаа гол шалтгаан бол судасны хатуурал. Судасны хатуурлын шалтгаан нь судас дарагдах, хөдөлгөөний дутагдал, стресс, чихрийн шижин, таргалалт, төрөл бүрийн үрэвслүүд юм. Эрүүл хүний хүчилтөрөгчөөр баяжсан цус артерийн судсаар чөлөөтэй хүрч, хүчилтөрөгч ба тэжээлийн бодисуудаар эд эрхтэнг хангаж байдаг. Гэвч дээр дурьдсан шалтгаанаас болж холестрины цусан дахь илүүдэл нь судасны дотор хананд хуримтлагдсанаар судас хатуурна. Судасны хатуурал нь өөх тос буюу холестерин ба кальцийн холимог байдаг. Эмчилгээний арганд мэс засал ба бүлэн хайлуулах эмчилгээ байдаг бол манай эмнэлэгт озоны эмчилгээгээр судасны төрөл бүрийн нарийслыг эмчилдэг. Ингэснээрээ толгой өвдөх, эргэх, нойргүйдэл зэрэг өвчнийг эмчлэхээс гадна тархины цус харвалтаас сэргийлдгээрээ өндөр ач холбогдолтой.

-Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотын агаарын бохирдлын улмаас ургийн гажиг, дутуу төрөх, өсөлтгүй ураг зэрэг асуудал жирэмсэн эхчүүдэд ихээр тохиолдох боллоо. Озон эмчилгээ жирэмсэн эхэд хэр нөлөөлөх вэ. Элдэв гаж нөлөө үзүүлдэг үү?
-Жирэмсэн эхийн хүчилтөрөгчийн дутагдал нь ургийг хүчилтөрөгчийн дутагдалд хүргэдэг гол шалтгаан юм. Ургийн гипокси буюу хүчилтөрөгчийн дутагдал нь төрөлхийн гажигтай төрөх эрсдэлийг ихэсгэдэг. Хүчилтөрөгчийн дутагдал нь төв мэдрэлийн системд хамгийн ихээр нөлөөлдөг ба мэдрэлийн эсийн гэмтэл буюу энцефалопати өвчнийг үүсгэдэг. Энэ нь цаашлаад тархины усжилт, саажилт, тархины даралт, эпилепси /татаж унах өвчин/, анхаарал алдагдалтай эсвэл хэт идэвхижилтийн эмгэг болон бусад олон өвчин эмгэгийг үүсгэдэг.
Озон эмчилгээнд долоо хоногт 1 удаа орсноор эхийн болон ургийг хүчилтөрөгчийн дутагдлаас бүрэн хамгаална.

-“Чин-Ачлал” эмнэлгийн бусдаас ялгарах онцлог, давуу тал гэвэл юуг нэрлэх вэ?
-Бид химийн гаралтай эм, эмчилгээнээс аль болох татгалзахыг эрмэлздэг. Манайх ихэвчлэн байгалийн гаралтай буюу хүчилтөрөгч, хануур хорхойн эмчилгээ, ургамлын гаралтай эм тан зэргийг санал болгодог юм. Мөн уламжлалт эмчилгээг орчин үеийн дэвшилтэт технологитой хавсрах нь илүү үр дүнтэй байдгийг ажигласан учраас Солонгосын сэргээн засах төхөөрөмжийг ашигладаг.

-Орж ирээд ажигласан л даа. “Чин-Ачлал” эмнэлгийн онцлог нь бусад уламжлалт анагаах ухааны эмнэлэгтэй харьцуулвал зориулалтын аппарат, тоног төхөөрөмжөөр физик эмчилгээгээ хийдэг юм байна гэдгийг. Эмчилгээний ялгаа болоод үр дүнгийн тухайд та мэдээлэл өгөөч?
-Уламжлалт эмчилгээг орчин үеийн дэвшилтэт технологитой хавсран хэрэглэх нь илүү үр дүнд хүрч байгаа нь эмчилгээний явцад ажиглагдсан. Тиймээс бид орчин үеийн аппарат тоног төхөөрөмжийг эмчилгээндээ түлхүү ашигладаг. Жишээ нь, бидэнд их тохиолддог хуян шар усны өвчнийг манайх бариа хийлгүй, тусгай аппаратаар эмчилдэг. Манай нам түвшний лазер шарлагын аппарат нь гамрит, чих, хоолой өвдөх, үе мөчний өвчин, гурвалсан мэдрэлийн өвчин зэргийг анагааж, хагалгааны дараах шархны эдгэрэлтийг түргэсгэдэг.
Бас хэт улаан туяагаар шарлага хийдэг. Хэт улаан туяа нь үрэвсэл дарж, биеийн бодисын солилцоо сайжруулаад зогсохгүй өөр өөр төрлийн чухал энзимүүдийн нэгдлийг бий болгох үйл явцыг дэмждэг. Энэ эмчилгээгээ бид ургамлын гаралтай тостой хавсран хийж, мэдрэлийн өвчин болон могой яр зэрэг арьсны эмгэгийг анагааж байгаа.
Нурууны татлагын аппарат л гэхэд тухайн хүний биеийн онцлог, өвчинд тохируулан найман төрлөөр татах 20 төрлийн программтай.

МОНГОЛ УЛС, УЛААНБААТАР ХОТ, ХАН-УУЛ ДҮҮРЭГ, 2-р ХОРОО, 19-р ХОРООЛОЛ, 10-37 ТООТ

УТАС: 976-11-347799
ГАР УТАС: 976-99110366
И-мэйл: mnkhchimeg@yahoo.com


0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан