Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дөрвөн байнгын хороо хуралдана

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийнэ.

Тус хуралдаанаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөрийг батлах тухай,  Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх Хүний Эрхийн Үндэсний Комиссын 13 дахь илтгэлийг хэлэлцэх юм. Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Ирээдүйн өв сангийн тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хийх бол Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн шат шатны хэлэлцүүлгийг хийнэ. Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Худалдааны тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх бол Хүний эрхийн дэд хорооны хуралдаанаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хийсэн Хүний эрхийн Үндэсний Комиссын шалгалтын дүн, Хүний эрхийн дэд хорооны 2015 онд хийх ажлын төлөвлөгөөг хэлэлцэх аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан