Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Энэ хэний газар вэ Э.Бат-Үүл дарга аа

Н.БАТ

НИТХ-ын 2012 оны  есдүгээр сард “Газрын харилцаа хот төлөвлөлт, барилгажилтад гарч буй зөрчлийг таслан зогсоох, цаашид авах арга хэмжээний тухай” тогтоолын 3.5-д “Нийслэлийн нутаг дэвсгэрт орон сууц, олон нийтийн барилга байгууламж орчмын нийтийн эзэмшлийн зам талбай, машины зогсоол, явган хүний зам, цэцэрлэгжилтийн талбай, орц, гарц, СӨХ, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн эдэлбэр газар, авто замын улаан шугам, инженерийн байгууламж, шугам сүлжээний хамгаалалтын бүс, ундны усны эх үүсвэрийн тэжээлийн муж болон барилгын норм дүрэм зөрчиж олгосон газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх олгосон, эрх шилжүүлсэн, барилга байгууламж барих зөвшөөрөл олгосон Нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжийг судлан үзэж хүчингүй болгох” гэсэн байгаа юм. Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл ч энэхүү тогтоолыг хэрэгжүүлэх 644 тоот захирамжаа гаргаж,  сургууль цэцэрлэгийн эдэлбэр газарт газар эзэмших барилга байгууламж барих Засаг даргын тогтоол шийдвэрийг нягтлан үзэж, хүчингүй болгохыг нийслэлийн Засаг даргын Барилга хот байгуулалт дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөртөө үүрэг болгосон байдаг.

Гэтэл Монгол Улсын Их сургуулийн  харьяа “Экологийн боловсролын төв” буюу “Байгаль эх лицей” сургууль жилээс жилд тулгардаг газрын асуудал нь өчигдөр мөн л сөхөгдөв. Өмнө нь тус сургуулийн байшин нийслэлийн Өмчийн харилцааны газарт харьяалагддаг учраас нураагдах дээрээ тулж байсан бол энэ жилийн хувьд эзэмшил газраасаа 800 ам.метр талбайг нийслэлийн албан хаагчдын орон сууц барихад зориулан таслан өгөх шаардлагатай болсон гэнэ. Нэг л өдөр нийслэлийн албан хаагчдын орон сууцыг тус сургуулийн арын талбайд барих болсон тухай дуулгаж, “Их модун” компани барилгын ажлаа эхлэх хүсэлтээ тавьсан хэмээн тус сургуулийн нийгмийн ажилтан О.Орхонбаатар ярив.


Орхонбаяр: Сургууль газраа нийслэлтэй хамтран эзэмшдэг болчихсон

Ингээд чухам юунаас үүдэн Төрийн өмчийн МУИС-ын харьяа сургууль болоод нийслэлийн Өмчийн харилцааны газрын хооронд ийм маргаан гарч, багш сурагчид хийгээд эцэг эхчүүд лоозон барихад хүрэв гэдгийг түүнээс лавлалаа.

-Танай сургууль МУИС-ийн харьяа гэсэн албан ёсны хаягтай байдаг. Тэгэхээр байшин нь нийслэлийн Өмчийн харилцааны газарт харьяалагддаг нь ямар учиртай юм бэ. МУИС-ийн харьяа сургууль мөн үү?
-Манай сургууль нь Монгол Улсын Засгийн газрын экологийн боловсрол олгох үндэсний хөтөлбөрийн хүрээнд суралцагчид болоод иргэд, олон нийтэд экологийн насан туршийн боловсрол олгохын зэрэгцээ, байгаль шинжлэлд авьяас сонирхолтой сурагчдыг байгалийн ухааны чиглэлээр гүнзгийрүүлэн сургадаг. Манайх Монгол Улсын их сургуулийн харьяа байгууллага. Гэтэл 1998 онд Улсын их хурлын тогтоолоор энэ байшинг Нийслэлийн өмчийн газарт шилжүүлсэн байдаг юм. Тогтоол гараад нийслэлийн өмчийн газрын харьяанд шилжингүүт тэдний зүгээс энэ бол манайх гэх болсон. Гэхдээ 2009 онд нийслэлийн Засаг даргын 300 тоот захирамжаар манай сургуулийн 11389 ам.метр газрыг  Монгол Улсын Их сургуульд “Монгол Улсын экологийн төв”-ийн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр гэрчилгээ олгосон байдаг. Гэрчилгээ  нь кадастрын зураг энэ тэртэйгээ байгаа. Гэтэл  Нийслэлийн өмчийн хаилцааны газрынхан 2011 онд МУИС-ийн захиргаанд мэдэгдэхгүйгээр зориулалтыг нь өөрчилсөн нийслэлийн Засаг даргын захирамж гаргуулсан байдаг.

-Газраа эзэмших гэр­чилгээ нь Монгол Улсын их сургуульд байхад яа­гаад тэдэнд мэдэгдэлгүй захирамж гаргасан байдаг билээ. Ямар учиртай захирамж юм бэ?
-Нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаярын 2011 оны 583 дугаар захирамжинд Монгол Улсын Их сургууль Экологийн боловсролын төв, нийслэлийн Өмчийн харилцааны газар 10589 ам.метр газрыг хамтран эзэмшихээр, 800 ам. метр газрыг нь Нийслэлийн өмчийн харилцааны газар дангаар эзэмшихээр заасан байдаг. Гэхдээ тэрхүү 800 ам.метр газрын зориулалтыг нь “Экологийн хүүхдийн цэцэрлэг сургалт” гэснээр гаргуулсан байдаг. Үүнийхээ дараахан нийслэлийн Өмчийн харилцааны газраас сургуулийг шууд битүүмжилж, шал энэ тэрийг ховхлоод бөөн юм болсныг та нар мэдэж байгаа. Эцэг эхчүүд тэмцэл хийж байж зогсоосон юм. Тэрнээс хойш л манай сургуулийн хойд талын талбайг авах гэж улайрч буй юм.

-Гэхдээ “цэцэрлэг сургалт” гэсэн зориулалтаар байсан газар чинь хэзээ орон сууцных болчихсон юм бэ. Учир нь нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн хувьд цэцэрлэг сургуулийн талбайг харин ч өөр зориулалтаар ашиглахын эсрэг байдаг гэж ойлгодог?
-2014 оны хоёрдугаар сарын 24-нд Э.Бат-Үүл даргын захирамж гарсан байгаа юм. “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбайн хэмжээ, зориулалт өөрчлөх тухай” энэхүү захирамжинд өмнөх Засаг даргын 2011 онд гаргасан 583 тоот захирамжаар батлагдсан зориулалтыг нь өөрчилсөн. Өөрөөр хэлбэл “Экологийн хүүхдийн цэцэрлэг сургалт” гэсэн зориулалтыг нь орон сууц болгож, өөрсдийн ажилчдын байрыг барихаар гэрээ хийсэн гэж байгаа юм. Тиймээс бид үүнийг л зөв үү, буруу юу гэдгийг нийслэлчүүдээс асууж, төрд асуулга тавиад байгаа юм.

-Одоо танай сургуульд хэдэн хүүхэд сурч байна?
-300 гаруй хүүхэд сурч байгаа. Хүүхдүүд маань дадлагаа өөрийнхөө талбай дээр л хийдэг. Бид хойноо эмийн болоод ховор ургамал бүхий цэцэрлэг байгуулж, ландшафтын ажлаа эхэлсэн.
Ер нь, Мөнхбаяр нийслэлийн Засаг дарга байхдаа анхлан манай газраас авах захирамж гаргасан. Уг нь, Бат-Үүл даргын 644 дугаар захирамжаар сургууль цэцэрлэгийн эдэлбэр газарт барилга бариулах нь битгий хэл өмнө нь гарсан захирамжийг хүчингүй болгож байгаа. Тэрхүү  644 дүгээр захирамжаар энэ асуудал цэгцэрсэн байх ёстой. Харамсалтай нь, тэр захирамж хүчингүй болох нь битгий хэл үүрэг өгсөн хүн нь Бат-Үүл дарга болчихоод байгаа юм. Тэгэхээр Бат-Үүл дарга энэ захирамжаа эргэж нэг хараач ээ гэж хүсэх гэсэн юм.

-Өмчийн харилцааны газарт энэ тухай мэдэгдсэн биз дээ.
-Тэд бидэнтэй харилцахыг хүсдэггүй. Харин манай захиралтай тохиролцох тухай ярьсан гэсэн. Газраа өгөөд байшингаа төрийн өмч рүү шилжүүлэх тухай бод л гэдэг сурагтай. Цаашдаа бүх сургуулийн барилга, газрыг төрийн мэдэлд байлгах хэрэгтэй. Ийм асуудал хэчнээн сургуульд ч тохиолдох юм билээ.

-“Их Модун” компани  хэдэн давхар ямар барилга барихаа хэлсэн үү?
-Үгүй. Бид аргагүйн эрхэнд та бүхэнд хандлаа. Нийслэл хэрвээ энэ газарт хүүхдэд зориулсан ямар нэгэн зүйл барих гэж байгаа бол өөр шүү дээ. Гэтэл манай ажилчдын байр гээд дайраад байгаа нь үнэхээр хачирхалтай байна.
Тус сургуулийн  сурагч­дын эцэг эхийг төлөөлж Г.Эрдэнэчимэг мөн бидэнд ханд­сан. Тэрээр “тус сур­гуу­лийн сургалт нь маш сайн. Есдүгээр анги төгссөн сурагч­даас байгаль шинжлэлд со­нирхолтой хүүхдүүдийг шал­галтаар авдаг. Тиймээс цаашид энэ сургуулийн чиглэлийг өөрчлөлгүй, харин ч өргөжүүлж шинэчлээд явбал олон  сайн мэргэжилтэн бэлтгэж чадна гэж боддог. Төр засаг маань энэ сургуулийг анхааралдаа аваасай. Жилээс жилд иймэрхүү асуудал гардгийг зогсоогоосой гэж хүсч байна” гэв.  
Сургуулийн зүгээс ийм тайлбар хийсэн бол “хэргийн эзэн” болоод байгаа нийслэлийн Өмчийн харилцааны газрын байр суурийг тодруулахаар бид тус газрыг зорилоо.


Л.Баянбат: Манайх шүүхэд хандахаар болсон

Нийслэлийн Өмчийн харилцааны газрын захиргаа удирдлагын хэлтсийн мэдээлэл олон нийттэй харилцах мэргэжилтэн Л.Баянбатаас энэ талаар лавлав.

-Байгаль-Эх лицей ахлах сургуулийн газарт нийслэлийн Өмчийн харил­цааны газар орон сууц барих гэлээ гэж тус сургуулийнхан хэвлэлийнхэнд хандсан. Энэ талаар танайхаас ямар тайлбар хийх вэ?
-1999 онд УИХ-ын тогтоолоор тухайн сургуулийн үйл ажиллагаа явуулж байгаа объектыг нийслэлийн өмчид шилжүүлсэн байдаг. Ингээд нийслэлийн Өмчийн харилцааны газрын мэдэлд ирсэн гэсэн үг. Тиймээс манай газар өмчөө хамгаалах үүднээс тухайн газарт хашаа хатгасан. Өөрөөр хэлбэл тухайн объект болон газар нь нийслэлийн өмч учраас нийслэл өмчөө хамгаалахаар хамгаалалтад авсан гэж ойлгож болно. Гэтэл сургуулийн зүгээс ташаа мэдээлэл тарааж эхэлсэн.

-Нийслэлийн Өмчийн харилцааны газар ажилч­дын орон сууц барихаар тө­лөвлөж гүйцэтгэгч бай­гууллагатай хүртэл гэрээ хийсэн гэж байсан?
-Тийм зүйл байхгүй. Нийслэлийн өмчид бүртгэлтэй объект учраас эхний ээлжинд бүртгэж авах хэрэгтэй. Үүнийхээ дараа тухайн газрыг хамгаалах үүрэгтэй. Манай газрын хувьд өөрийн мэдэлд бүртгэлтэй газар, объектоо өөрийн мэдлийн хэмжээнд хамгаалж байна гэсэн үг.

-Сургуулийн удирд­ла­гуудтай уулзсан уу. Ямар тайлбар хэлж байна вэ. Мөн танай газраас сургуулийн байрыг чөлөөлж өгөхийг шаардсан гэсэн. Энэ үнэн үү?
-Сая бид хуралдаад сургуулийн удирдлагуудтай санал нийлсэнгүй. Ингээд шүүхэд хандахаар боллоо. Ер нь, ийм шаардлага тавих эрх бидэнд хуулийн дагуу бий.

-Тухайн газрыг эзэмших гэрчилгээ сургуулийн мэдэлд байсан гэсэн. Гэтэл нэг л өдөр тэр эзэмшлийн гэрчилгээг нь хүчингүйд тооцсон гэж байсан?
-Энэ газар ямар ч байсан нийслэлийн өмч гэдгийг хэлье. Тухайн сургууль сурагч нараас сургалтын төлбөр гэж авдаг юм билээ. Тэгэхээр хувийн сургууль л гэж ойлгогдохоор байна. Нийслэлийн өмчийг ашиглаж байж сурагчдаас төлбөр авах ёсгүй. Энэ бүгдийг бид судалж байна.

0 Сэтгэгдэл
үүл дарга ч их юм хийж байгаа хүн шүү
arai ch dee ochnoon jil usee byyralttal ene xun ajillaa,, tegexed oortoo busness xiichix gazar abax erx baixgui uy, battulles busad ni naad zaxiin m.enxbold xotiin darga baixdaa cholootei gazariig zarj bayjsan xun shuu dee, xeden ter bumaar ni idsen baixad ineegeed l uy ch boloogui yum shig ooriigoo syrtchilaad l yabj bna, mongolchuudaa jaaxan shudarga baigaach ee
durdee itgetsen salga tolgoit....ter shorondoo salgalaad suuj baival taaarna
Хүүхдийн урлан бүтээх төв,сургууль цэцэрлэг дотор барилга бариулсан хүн М.Энболд байгаа юм. Тэр хаялгаараа одоо хэргээс мултарч нам дагаж бузарлаж яваа нөхөр.
бат-үүл дүнжингарав захыг буулгана гээд байсан яасан бэ
бат-үүл дүнжингарав захыг буулгана гээд байсан яасан бэ
reketchidiig barah u
Хамгийн их уншсан