Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ульяновскт Лениний төрсөн өдрийг тэмдэглэлээ


ОХУ-ын Ульяновск хотод Лениний мэндэлсний 145 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэлээ гэж РИА Новости агентлаг мэдээллээ.
Нэгэн цаг үед дэлхийн хөдөлмөрчдийн их багш, коммунизмын суртал нэвтрүлгийг залгамжилж пролетарийн их хувьсгалыг мандуулж, энэ ертөнц дээр социализм байгуулах үндсийг тавьсан, их хувьсгалч  гэдэг Владимир Ильич Ленин 1870 оны дөрөвдүгээр сарын 22-нд энэ хотод мэндэлсэн юм.
Өчигдөр өглөө “Лениний хөшөөнд цэцэг өргөөд дараа нь цуглаан боллоо. Мөн Ардын уран бүтээлчдийн ордонд дайны болон, ар талд ажиллаж байсан хөдөлмөрийн, лениний дурсгалын цогцолборын байгуулсан ахмадуудын уулзалт боллоо” гэж Лениний цогцолборын хэвлэлийн албанаас мэдээлжээ.
“Дөрөвдүгээр сарын 22 нь их удирдагч Лениний төрсөн өдөр учраас энэ өдөр Лениний музей, гэр музей нь хотын иргэд, зочид төлөөлөгчдийг угтахн авч аугаа ихр хувьсгалчийн  амьдрал, үйл ажиллагааг үнэ төлбөргүй үзүүллээ” гэж энэ мэдээнд дурджээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан