Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Хурд”-ынхны дараагийн зогсоол Франц


“Хурд” хамтлагийнхан Европ руу дайлаар мордоод багагүй хугацаа өнгөрч байна.  Энэ сарын 18-наас Туркийн Истанбул хотоос аялан тоглож эхэлсэн  тэд Шведийн Стокольм, Их Британийн Лондон хотод үргэлжлүүлсэн бол дөрөв дэх зогсоол нь Францын Реннес хот байх нь. Энэ баасан гарагт тус хотод тоглох хамтлагийнхан Скандинавын хойгт нийтдээ дөрөв дэх удаагийн тоглолтоо толилуулж буй нь энэ бөгөөд олон фэнүүд нь ирж хамтдаа дуулж халуун дотно мартагдахааргүй өдрүүдийг өнгөрүүлж байгаа аж. Дашрамд сонирхуулахад, тэд “Монголын ирээдүйн төлөө” сайн үйлсийн аяныг 2013 оноос буюу 20 жилийн ойгоосоо эхлэн санаачлан хэрэгжүүлж түүхт ойдоо зориулан “Алтан Пянз” гаргаж олон удаагийн дуудлага худалдаа зохион байгуулж буй билээ. Энэ удаагийн Европ дахь аялан тоглолтод ч энэ хөтөлбөр нь багтсан байна. Дуудлага худалдааны орлогыг Монгол Улсынхаа аймаг орон нутгийн эмнэлгүүдэд хүүхдийн эмчилгээний тоног төхөөрөмж техник хэрэгсэл авахад зориулж төсөл хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн юм. Үүгээрээ нийгмийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж бодитой, үр дүнтэй ажил хэрэг болгон өрнүүлж байгаа нь энэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан