Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
Хараагүйчүүдийг “ДЦС-4” ТӨХК дэмжин ажиллана
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд өөрсдийн нөөц бололцоогоо хөгжүүлэн амьдралын чанараа дээшлүүлэх, тэдэнд тэгш боломж олгох, нийгмийн ээлтэй орчныг бүрдүүлэхэд онцгой анхаарч тэднийг дэмжих үүднээс “ДЦС-4” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Ж.Осгонбаатар санаачлага гарган Хараагүй хүмүүсийн хөдөлмөр сургалтын үйлдвэрийн хамт олноор ажлын хөвөнтэй бээлий захиалан хийлгэх саналыг тус үйлдвэрийн захирал З.Болдсайхан, менежер Б.Цэрэнням нарт тавьлаа.

Гүйцэтгэх захирлын тавьсан энэхүү саналыг Хараагүй хүмүүсийн хөдөлмөр сургалтын үйлдвэрийн захирал З.Болдсайхан өндөр сэтгэлээр хүлээн авч: “Манай үйлдвэр анх 1964 онд байгуулагдсан. Хараагүй хүмүүсийг ажпын байраар хангах, тэдэнд тохирсон ажпын байрыг олох, тэр хүмүүсийг мэргэжил дадлагад сургаж, хөдөлмөрийн чадвартай болгох зорилготой юм. Хэдийгээр ашгийн төлөө бус байгууллага ч гэлээ бизнес гэсэн утгаараа зохих хэмжээгээр ашигтай ажиллаж байж үйлдвэр маань хөл дээрээ зогсох юм. Яг өнөөдрийн байдлаар бид Монгол гэр, ажлын хувцас, бээлий, шүүр, щётка зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Танай компаниас гаргасан санаачлагыг бид өндөрүнэлж хүлээн авч байна. Та бүгдэд баярлалаа. Бид чанартай бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж нийлүүлнэ.” гэж  хэллээ.

Энэхүү санаачлагаараа ДЦС-4 ТӨХК нь Хөдөлмөр эрхлэлтийн Үндэсний зөвлөлөөс 2012 оны 12-р сард хөгжлийн бэрхшээлтэй иргэн хувиараа болон нөхөрлөл, хоршоо байгуулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажлын байраар хангасан ажил олгогчид санхүүгийн дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааг тусгасан “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”, 2011 оны 4-р сарын 22-ны өдөр шинэчлэн батлагдсан “Хөтөлбөр батлах тухай” /Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих үндэсний хөтөлбөр/ Засгийн газрын 2006 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 283 дугаар тогтоолыг хэрэгжүүлж, дэмжиж ажиллаж байгаа юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан