Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Стивен Сигал Улаан талбайд ялалтын баярын парад үзжээ

Холливудын жүжигчин Стивен Сигал тавдугаар сарын 9-нд ОХУ-ын нийслэл Москва хотноо болсон Аугаа их Эх орны дайны ялалтын 70 жилийн ойд зориулсан цэргийн дарадыг Улаан талбайд ирж үзжээ. Түүнийг индэрт байхыг сурвалжлагчдын нэг олж зургийг нь буулган авсан байна. Хөх цамц, сонгодог жинстэй 63 настай жүжигчин нарны шил зүүгээд индэр дээрх олон хүний дунд зогсон үйл явдлыг анхааралтай харж байжээ. Цэргийн парад дууссаны дараа холливудын од зочид буудал руугаа явган алхсан байна. Москвагийн гудамжинд олон хүн түүнийг таньж зургаа татуулахаар хүсэхэд тэр огт татгалзаагүй гэнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан