Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бөх хүн бүдүүн өвсөнд гэдэг дээ, хиймэл зүлгэнд яадаг бол....


Бөх хүн бүдүүн өвсөнд гэдэг. Өвдөг шороодож үзээгүй босоо аварга ч өвс төдийхөнд бүдрэх үе бий. Угтаа энэ үг эр бяр, эрх ямбатай хэн ч бай эрхгүй алддаг тухай сургадаг. Тэгвэл бөх хүн байтугай бүхэл бүтэн төр улс ч бүдэрч, алдах нь байна. Яахав, алдаж болох чзасч болохгүй алдаа гаргасан болниргэсэн хойно нь хашхираад хашхираад нэмэргүй гэдгийг мартаж болохгүй. Төр ийн алдсан жишээ гэвэл Төв цэнгэлдэх хүрээлэнг дурдаж болно.
Эзэн нь юмаа мэдэж эрэг нь усаа хашдаг атал 1993 онд хийсэн менежментийн хувьчлалаар төр 51 хувь эзэмших байдлаар төв цэнгэлдэхийг хувьчилсан ч хожим 49 хувь болсон байдаг. Хэн гэгч эрх дархтны гараар орж, ямар замаар хувьд очсон нь үл мэдэгдэх хоёр хувийн маргаантай, маапаантай асуудал шат шатны шүүхийн хаалга татсаар 2010 онд эцэслэн шийдэгдэж, 51 хувь нь хувийн өмчийн мэдэлд үлдсэн. Улмаар, наадам дөхмөгц хуудуутай хувьчлалын балгаар хувийн өмч болсон төв цэнгэлдэхийг тойрсон түмэн асуудал сөхөгддөг болсон.
Энэ жил ч цэнгэлдэхийн асуудал чихнээс хонх уях бололтой. “Цор ганц” гэх цол гуншинтай “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн хувьцаа эзэмшигчид цэнгэлдэхийн ногоон зүлгийг хиймэл зүлгээр солих ажлыг хийж эхлүүлээд удаагүй байна. Зарим спортын тамирчид тэр дундаа үндэсний бөхчүүдэд “халтай” байж мэдэх хиймэл зүлэг хэрэгтэй үгүй тухай хэн хүнгүй л ярихболов.

Нийт 8103 хавтгай дөрвөлжин метр талбайг хиймэл зүлэгтэй болгох ажилд нэг тэрбум 200 сая төгрөг зарцуулж байгаа аж. Яахав, цаг үеэ дагаж шинэ стандарт нэвтрүүлж байгаа нь сайшаалтай ч эсрэг байр суурьтай хүн эхнээс аваад мундахгүй нь. Жишээлбэл, бөхчүүд. Өнгөрөгч сараас эхэлсэн ажил талдаа орсон байтал талбай дээр нь зодоглодог бөхчүүд тэр бүр дуулаагүй, мэдээгүй байх жишээтэй.Энэ тухай санал сэтгэгдлийг нь сонсохоор улс, аймгийн цолтой арав гаруй бөхтэй утсаар холбогдоход мэдэхээсээ мэдэхгүй нь их байв. Улсын начин н.Бадамдорж “Ер нь, нэг ч гэсэн юмыг байгалаар нь үлдээсэн зүгээр болов уу. Хэзээ л монгол бөхчүүд хиймэл зүлгэн дээр барилдаад байлаа. Тэгээд ч тэр зүлэг нь бороо орохтой зэрэг хальтарч гулгах нь их юм билээ. Хуучин зүлэг, шороон дээрээ болоод байдаг шүү дээ” гэсэн бол Улсын харцага И.Доржсамбуу “Би бөхийн холбооны тэргүүлэгчдийн нэг. Энэ зүлэгний асуудал аль өнгөрсөн жилээс л яригдаж байсан. Бид ч тухайн үед нь хоёр, гурван залуу аваачиж хөлбөмбөгийн талбай дээр барилдуулж л байлаа. Ер нь бол хальтарч гулгах нь их, өндрөөс хүчтэй унавал доргилт авч, дотуур бэртэх магадлалтай. Миний санахын төв цэнгэлдэхэд олон спортын тэмцээн уралдаан зохион байгуулдаг, үйл ажиллагааг нь өргөжүүлэх гэж хийж байгаа ажил боловч цаагуур тэр их тэмцээн уралдаанаас олох ашиг нэг л хүний халаасанд орно шүү дээ. Анхнаасаа төв цэнгэлдэхийг буруу  хувьчилсан.  Өдийд улс өөрөө аваад өргөжүүлдэг үү өөр зүлэг ногоо тарьдаг уу юм хийгээд байж болохоор л байсан” хэмээсэн юм.
Төв цэнгэлдэх хүрээлэнгийн удирдлагууд хиймэл зүлэгтэй болох саналыг өнгөрсөн жилээс зүтгүүлж өнөөдөр ажил хэрэг болгоод байгаа нь энэ. Улмаар Баяр наадмын онцгой комисс болон Монголын үндэсний бөхийн холбоонд хандаж, гурван талын хэлэлцээрийн дагуу асуудлыг ажил хэрэг болгосон аж. Хувьцаа эзэмшигчдийн саналыг Баяр наадмын онцгой комисс дэмжсэн бол МҮБХ-ноос одоо хийгдэж буй хиймэл зүлэгтэй ижил стандарт, хийцтэй хөлбөмбөгийн талбай дээр “Аварга” дээд сургуулийн оюутнуудыг барилдуулж, хальтарч гулгаж байгаа эсэхийг туршсаны үндсэн дээр хиймэл зүлэг суулгах саналыг дэмжсэн гэнэ.

Гэхдээ төв цэнгэлдэхийн шинээр тавигдах хиймэл зүлгэн дээр бөхчүүд барилдаж байгаад бэртэл авбал МҮБХ хариуцлага хүлээхгүй гэсэн байр сууриа хувьцаа эзэмшигчдэд илэрхийлсэн байна.
Ямартай ч, хариуцлагаас зугтаж байна гэдэг “но”-той гэх хардлага төрүүлж байгаа юм. Хиймэл зүлэгний суурийн нийт зузаан 49.2 см. Хамгийн доор нь буюу суурь хэсэгт нь хайрга, дайрга хучилт хийгдсэн ба өнөөдрөөс бетон хучилтын ажил эхэлж байгаа аж. 20 см зузаан дайрга дээр арван см хайрга үе тавигдаж түүн дээр нь мөн арван см зузаантай бетон хучилт хийх гэнэ. Үүний дээр өнөөх хиймэл зүлгээ зургаан см зузаантай хучиж дээр нь раббэр буюу шороог орлох зөөлөвч хөөс асгах аж. Юутай ч, бөхчүүд болоод иргэдийн дунд ширэн ултай монгол гутал хиймэл зүлгэн дээр хальтарч, наадам будилаантуулах вий гэх болгоомжлол байна. Түүнчлэн, арав хүрэхгүй см зузаантай зүлгэн дээр хүчтэй унавал доороос доргилт авч бэртэл авах магадлалтай гэх нь ч бий. Энэ тухай “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн захирал Т.Нямдаваагаас тодруулахад “Олон улсад ийм л хиймэл зүлэг хэрэглэж, ашигладаг. Хөлбөмбөгийн тамирчид ч гэсэн мөргөлдөж, унаж л байдаг. Тэглээ гээд талбайгаас бэртэл авах нь ховор. Бөхчүүд зүлгэн дээр хальтирч байгаа эсэхийг ч бид нарийн нягталж шалгасан. Тийм болохоор бөхийн барилдаан будлиантах, бэртэл гэмтэл авна гэж зовох зүйлгүй” хэмээсэн юм.
Юутай ч, 1.2 тэрбум төгрөг гэдэг чамгүй хөрөнгө. Энэ мөнгөөр шинэ цэнгэлдэх босгочихгүй ч жил жилийн наадмаар жинхэнэ зүлэг тарьж ургуулаад байх боломжтой. Харамсалтай нь манайд зүлэг үржүүлгийн газар байдаггүйгээс өдийг хүртэл өвс ногоон дээр эрийн гурван наадмаа хийсээр ирсэн. Бөхчүүд ч жинхэнэ зүлэг ногоог орлож чадахгүй, тэгээд ч үндэсний өв соёл болсон бөхийн барилдаанаа хиймэл зүлгэн дээр хийнэ гэхээр нэг л хол хөндий санагдаж байгаа тухайгаа онцолж байв. Түүнчлэн, хиймэл зүлэг хэдийнэ үеэ элээсэн, гадны улс оронд хэрэглээнээс хасагдсан гэх нь ч байна. Химийн аргаар гаргаж авсан хуванцарийн төрлийн түүхий эдээр хийдэг зүлэг хүний эрүүл мэндэд муу нөлөөтэй. Өндөр хөгжилтэй улс орнууд зүлэг үржүүлгийн газарт урьдаар тарьж ургуулсан бэлдэцээр талбайн зүлгийг нөхөн сэргээх байдлаар арчилж торддог аж.
Жил жилийн наадмаас гурван тэрбум төгрөг халаасладаг гэх Т.Нямдаваа гэгч Төв цэнгэлдэхийн урсгал засварыг төрөөр хийлгэж байж дэргэдээ зүлэг үржүүлгийн газар байгуулсан ч болохгүй гэх газаргүй. Тэр ч бүү хэл наадамчин олон наранд шарагдан байж наадмын хэд хоног саатдаг цэнгэлдэхийн дээврийг нь битүүлчихэж болмоор. Дан ганц наадам гэлтгүй бусад үйл ажиллагаа, арга хэмжээнээс багагүй мөнгө олж байгаа тэрээр ханаж цадахийг мэдэхгүй нэгэн бололтой. Хиймэл зүлэгтэй болгохоор улайран зүтгүүлэхийн учрыг ухвал ногоон талбайтай болсон цэнгэлдэхийн эрэлт ихсэхийг мэдсэн хэрэг. Тиймдээ үндэсний бөхчүүдийн эрх ашиг, байр суурийг үл харгалзан өөрт ашигтай байдлаар цэнгэлдэхийг зүлэгжүүлж байгаа мэт. Улмаар төв цэнгэлдэхийн 51 хувийг эзэмшиж буй тэрээр жилд өчнөөн тэрбумаар нь олж, спортын холбоод, баг тамирчид цаашлаад иргэд олон нийтийн өмчид эзэн суусаар. Гэвч, эзний алба ээлжтэй гэдэг. Төр алдаагаа засч, эзэн нь юмаа мэдэх цаг ирэх биз ээ...

0 Сэтгэгдэл
setguulch ih zow heljee hiimel zuleg hiij bohchuudiig zolioslood harin ch ashigtai ajillah ni oilgomjtoi busad sportiin temtseen uraldaanii zahialga osno dawhar nyamdawaa bayjina
Арай ч дээ ичмээр юм энэ малнуудыг дээ нямдаваа муу шуналын дэв бэртэгчин
чи түрүүлчээрэй, бөхчин минь
Батэрдэнэ аваргын сургуулийн оюутнуудаар туршилт хийсэн нь сонин байна.
Хиймэл зүлэг гэчихжээ. Наадах чинь зүлэг биш Ногоон өнгийн хуванцар материал ш дээ. Тэгээд бетон дээр дэвсэнэ гэж байгаа. Хүн унах юм бол бэртэж гэмтэх нь тодорхой. Тэгээд ч үндэсний баяр наадмаа хиймэл хуурамч юман дээр хийнэ гэдэг гутамшиг юм биш үү.
Бүхэл бүтэн улсынхайй ганц баяр болох наадмыг хийдэг Төв цэнгэлдэх хүрээлэнд зүлэг ургуулж чадахгүй, хиймэл зүлэг тарих ч гэж дээ. Яахаараа ийм ухаанд нь ухна ишиг үхчихсэн амьтад шийдвэр гаргадаг байнаа. Наад хиймэл зүлэг чинь ядаж ойчиоход л хамаг бие улаан нялга болтол нь зулгална. Синтетик юм чинь яаж байгалийн зүлэг шиг байх вээ? Малнуудаа наад тэнэг ажлаа зогсоогоочэээээ
Za turuulsen buhiig ni hiimel zulegnii avarga geed soliorood unav aa... Uursduu unachihaad haltirsan ene ter geed....halitrahgui bna lee shu bi bas hajuud bdag surguuliinhaa hiimel zulgen deer barildaj uzsen.
чи түрүүлчээрэй, бөхчин минь
Хамгийн их уншсан