Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МАН төрийн албан хаагчдыг хэлдмэгдүүлэн халж байна гэнэ


Шийдлийн засгийн газарт орон ажиллаж байгаа МАН-ын сайд нар МАХН-аас шат шаны удирдах албан тушаалд томилогдон ажиллаж байсан хүмүүсийг ямар ч шалтгаангүйгээр хоморголон халж байна гэж МАХН-ын нарийн бичгийн дарга Г.Бямбасүрэн, П.Ангараг нар өнөөдөр мэдэгдэн МАН-д мэдэгдэл хүргүүллээ.
Монгол улсын Шадар сайд У.Хүрэлсүх, Сангийн сайд Ж.Эрдэнэбат нар Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Худалдан авах ажиллагааны газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Алтанбулаг худалдааны чөлөөт бүсэд ажиллаж байсан нэр бүхий хүмүүсийг МАХН-ын гишүүний нь хувьд шалтгаангүйгээр ажлаас нь халсан гэв.
 Улмаар тэд ийнхүү намны харьяаллаар нь шалтгаалан  ажлаас үндэслэлгүй халсан эдгээр иргэдийг эргүүлэн ажилд нь томилох шаардлагыг Шадар сайд У.Хүрэлсүх, Сангийн сайд Ж.Эрдэнэбат нарт тавьж байгаа юм байна.
Эхний ээлжинд ийн мэдэгдэл хүргүүлж байна, хэрэв шаардлагыг биелүүлэхгүй бол  2012 оны УИХ-ын сонгуульд оролцсон мөрийн хөтөлбөртөө дэвшүүлсэн улс төрийн хувьсгалын хүрээнд эрс шийдвэртэй алхам хийнэ гэдгээ МАХН-аас мэдэгдлээ.

0 Сэтгэгдэл
МАХНН-НЫХАН ӨӨРСДӨӨ ЭХЭЛЖ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ХАЛЖ СЭЛГЭЖ ТУШААЛ БУУРУУЛЖ ӨӨРСДИЙН АХАН ДҮҮС ТӨРӨЛ САДАН НАЙЗ НӨХӨДӨӨ ГУДАМЖНААС АВЧИРЧ ТӨРИЙН АЛБАН ТУШААЛД ТАВИАГҮЙ ГЭЖ ҮҮ ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР ГАНБАТ ГЭДЭГ АЖИЛГҮЙ НӨХӨР ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫГ САМАРЧ ӨГСӨН ХЭДЭН ЗУУН БАЙЦААГЧ НАРЫН АМЬДРАЛ АХУЙГААР ТОГЛОСОН ГАНБАТ ДАВААСҮРЭН НАРЫГ ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ТҮҮХЭНД ХАМГИЙН СУЛ МУУ УДИРДЛАГА БАЙСААН ГЭЖ ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫНХАН ДҮГНЭДЭГ ШҮҮ ДЭЭЭ
БУРУУ ХАЛАГДСАН ГЭЖ ҮЗЭЖ БАЙГАА БОЛ НАМД БИШ ШҮҮХЭД ХАНДАЖ ТОГТООЛГОДОГ ГЭДГИЙГ БЯМБАСҮРЭН, ТЭРБИШДАГВА НАР МЭДДЭГГҮЙ НЬ ТУЙЛЫН ХАРАМСАЛАЙ. ӨӨРСНӨӨ НАМЫН НЭРИЙН ДОР БААХАН АХ ДҮҮГЭЭ ТӨРИЙН АЛБАНД ЧИХЧИХЭЭД ЮУ ЯРИАД БАЙНАА. ТӨРИЙН АЛБАНЫ БОЛОВСОН ХҮЧНИЙГ НАМ ШИЙДДЭГГҮЙ.
МАХН-ЫН НЭРТЭЙ БҮЛЭГ ХҮМҮҮС БОЛОХ ТЭРБИШДАГВЫН ТУСЛАХ ДУЛАМДОРЖ, АХ ПҮРЭВДААВУУ, ХҮРГЭН, АВГАЙН ДҮҮ НАР, НУТАГ НУГЫНХАН ГЭЭД 500-ААД ХҮН ЭДГЭЭР АГЕНТЛАГУУДАД АЖИЛД ОРСОН ГЭХ МЭДЭЭ БАЙСАН. ЭД НАР ТӨРД ЯАЖ ОРСОН ТЭР ЖИШГЭЭРЭЭ ЯВСАН. МАНХ-ЫНХАН МАТРЫН НУЛИМС УНАГААД ХЭРЭГГҮЙ. ЭЭЛЖЭЭ ХҮЛЭЭГЭЭД ДАРГА НАРТАА ДОЛИГНООД, ЦҮНХЭЭ БАРИАД ГҮЙЖ ЯВАХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ. ОДОО СУР Л ДАА. АН, МАН-ЫНХАН СУРСАН Л БАЙНА ШҮҮ ДЭЭ.
Хамгийн их уншсан