Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Засгийн газар ээлжит бус хуралдаан зарлажээ

Ерөнхий сайд С.Батболд маргааш  Дорнод, Сүхбаатар аймагт ажиллахаар явах учраас лхагва гариг бүр хуралддаг Засгийн газрын хуралдааныг өнөөдөр болгожээ. 16:30 минутад зарласан Засгийн газрын хуралдаанаар хэд хэдэн гишүүний өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд санал өгөх юм байна. Мөн Генерал цолны цалин олгож байх тухай Ерөнхийлөгчийн зарлигт Засгийн газраас санал өгөх аж.
Хилийн зааг батлах тухай, зарим хүнд төрийн захиргааны албаны зэрэг дэв олгох тухай, гадаадаас ажиллах хүч авах тухай асуудал хэлэлцэх нь. Нийтдээ найман асуудал хэлэлцэх учраас Засгийн газрын хуралдаан төдий л удаан үргэлжлэхгүй нь бололтой.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан