Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дөрвөн настай охиныг тарчлаан алсан хоёрыг өнөөдөр шүүнэ

Өнгөрсөн хоёрдугаар сард дөрвөн настай охиноо хэрцгийгээр зодож амь насыг нь бүрэлгэсэн төрсөн эцэг Т.Цогт, хойл эх Г.Маралмаа нарыг шүүх хурал өнөөдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд болно.
Прокурорын байгууллагаас хойд эх Г.Маралмааг бага насны хүүхдийн биеэ хамгаалах чадваргүйг мэдсээр байж онц харгис хэрцгий аргаар зодож санаатай алсан гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12, 91.2.15 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт, Т.Цогтын хувьд гэмт хэргийг мэдсэн атлаа зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлээгүй, бага насны, биеэ хамгаалж чадахгүй хүүхдийг амь бие нь аюултай нөхцөлд байхад эмнэлгийн тусламж үзүүлээгүй шалтгаанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 107 дугаар зүйлийн 107.3, 118 дугаар зүйлийн 118.1, 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт заасан ял сонсгож яллах дүгнэлт үйлдээд байгаа юм.

0 Сэтгэгдэл
энгийн хүмүүст уншиж ойлгохоор тэр ял хэдэн жил болохыг бичихгүй...муу хоёрыг сайн шийтгэ
Хамгийн их уншсан