Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өглөөгүүр нийслэл хот даяар тог тасарлаа


Улаанбаатар хотын Цахилгаан түгээх сүлжээнд өнөөдөр өглөөний 09:00 цагийн үед гэмтэл гарсны улмаас нийслэл хот даяар цахилгаан тасарлаа. Холбогдох албаны хүмүүс гэмтлийн шалтгааныг тогтоож, шуурхай арга хэмжээ авахаар ажиллаж байна. Эхний шуурхай арга хэмжээг авсны үр дүнд төвийн дүүргүүдэд цахилгаан ирсэн ч гэмтлийг хараахан бүрэн засварлаж дуусаагүй байгаа болохоор зарим газарт цахилгаан ирээгүй байна. Цахилгаан тасарсны улмаас замын бүх уулзваруудад гэрлэн дохио ажиллахгүй болж замын хөдөлгөөнд түгжрэл гарч  Замын цагдаагийн албан хаагчид зарим гол уулзваруудад зохицуулалт хийж, замын хөдөлгөөнийг хэвийн болгожээ. Гэхдээ замын  зарим уулзваруудад одоо хүртэл цахилгаан байхгүй учраас замын цагдаа нар замын хөдөлгөөнийг зохицуулж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан