Парис хот руу аялах азтанууд тодорлоо
Н.Энхболд, Д.Энхтайван, Д.Батбаатар нарыг Элчин сайдаар томилох асуудлыг хаалттай хэлэлцэж байна
Уулын замд гарсан ослын улмаас дөрвөн том хүн, нэг хүүхэд гэмтжээ
“Монгол хэл, бичгийн шалтгалт”-ын босго оноонд хүрээгүй сурагчид БҮТ-ийн байранд дугаарлаж байна
Нутгийн зарим хэсгээр бороо, нойтон цас орно
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламент Жогорку Кенеш-ийн дарга Н.Шакиевт бараалхав
Төрийн албаны шалгалтын бүртгэл тавдугаар сарын 9 хүртэл үргэлжилнэ
77 иргэн сонгуульд бие даан нэр дэвшихээр ҮАГ-т мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ
Дөрөвдүгээр сарын 25-28-нд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна
Морьт эргүүлийг зуслангийн бүсэд ажиллуулна
ӨРХИЙН ОРЛОГО 861 МЯНГА, ЗАРЛАГА НЬ 963 МЯНГАН ТӨГРӨГ БАЙНА
Urhiin dundaj orlogo dundaas deesh mubshini urhuur gargasan bololtoi

Миний бие ТЗ-5-5 -аар 23 жил ажиллаад дөнгөж 700,0 цалин авч байна шүү дээ. Тэгэхээр 861,0 цалинг олон хүн авдаггүй л байх даа. ҮСГазар андуу мэдээлэл тавихаа болих хэрэгтэй,
Эдийн засаг сэргэх хандлага ажиглагдсан гоё тоонууд саяхнаас гарч эхэлсэн. Тухайлбал, экспорт нэмэгдэж импорт буурснаар гадаад худалдаа сүүлийн тав зургаан жилд ашигтай гарсан. Гэвч иргэдийн амьдрал уруу дорой хэвээр байна. Учир нь төрийн ч, хувийн ч байгууллагууд цалингаа цаг тухайд нь тавьж чадахгүй байгаа билээ. Манай эдийн засагт гарсан эерэг нөлөө, хэрэгжүүлж буй бодлого гурван сарын дараа үр дүнгээ өгдөг гэж судлаачид хэлдэг. Энэ удаагийн эдийн засгийн хямрал монголчуудад том сургамж боллоо гэж хэлж болно. Урьд нь төр засаг баахан мөнгө цацаж иргэд ч орлого сайтай, харснаа худалдан авдаг байв. Гэтэл өнөөдөр хямрлын нөлөөгөөр зөвхөн нэн тэргүүний хэрэгцээтэй бараа, бүтээгдэхүүн, хүнсээ л худалдан авч байна. ийм учраас томоохон худалдааны болон авто машин борлуулах төвүүдээр хөлхөх хөл хөдөлгөөн багасч хүнсний зах дэлгүүр хэвийн байгаа гэхэд хилсдэхгүй.
Хоёр жилийн өмнө дундаж амьдралтай нэг өрхийн сарын орлогын 50, бага орлоготой бол 70 хувийг нь хоол хүнсэнд зарцуулж буй судалгаа гарсан байдаг. Үүн дээр унаа, утасны төлбөрт найм, хувцсанд 14 хувийн орлого нь ногдоно гээд л зарлага нэмэгдэнэ гэсэн үг. Ингээд хоногийн хоолны хольц ямар үнэтэй байгааг сонирхоё. Үндэсний статистикийн хорооны мэдээллээс үзвэл хүнсний захуудад худалдаалж буй ястай нэг кг махны үнэ 0.3-1.5 хувиар өсчээ. Харин үхрийн цул мах 4.5 хувиар өссөн дүн бий. Жишээлбэл, үхрийн цул мах нэг кг нь 10500 төгрөг болжээ. Тэгвэл хонины ястай мах нэг кг нь 7570, үхрийнх 8140, адууных 5840, ямааных 6230 төгрөг байна.
Одоогоор нэг, хоёрдугаар гурилын үнэ 1.8 хувиар буурлаа. Харин цагаан будааны үнэ 0.4 хувиар өссөн дүн бий. Харин хүнсний ногооны үнэ хямдрав. Тухайлбал, төмс 7.9, манжин 1.2, лууван 6.9, сонгино 0.8 хувиар тус тус буурчээ. Бусад ногооны үнэд өөрчлөлт ороогүй юм. Ингээд энгийн хийсвэр тооцоо хийгээд үзвэл нэг орой хоол хийхэд үхрийн цул мах 300 гр, 400 гр гурил, 200 гр төмс орлоо гэж бодвол 10 мянга гаруй төгрөг болох нь. Тэгэхээр сард 310 мянган төгрөг хоол хүнсэндээ зарцуулах тооцоо гарна.
Үндэсний статистикийн хорооноос гаргасан нэг өрхийн орлого, зарлагын тооцоог сонирхоё. Өнгөрсөн сарын байдлаар нэг өрхийн сарын бодит орлого 861.4 мянган төгрөг байна. Гэхдээ улсын хэмжээнд бүртгэлтэй нийт өрхийн орлогын дундаж тооцоо юм. Үүнийг өнгөрсөн жилийнхтэй харьцуулбал 23.6 мянган төгрөг буюу 2.7 хувиар буурсан үзүүлэлт. Гэтэл сарын зарлага нь 963.3 мянган төгрөг болж байна. Эндээс үзвэл нэг өрхийн сарын зарлага 81.8 мянган төгрөг буюу 9.3 хувиар өсчээ. Өрхийн сарын зарлага нэмэгдэхэд хэд хэдэн хүчин зүйл нөлөөлсөн аж. Тухайлбал, Хүнсний бүтээгдэхүүний зарлага 23.7 мянган төгрөгөөр өсөв. Мөн бараа үйлчилгээ болон бусад зарлага 62.9 мянган төгрөгөөр нэмэгджээ.
Манай улсад 794 мянган өрх бий гэдэг. Энэ оны эхний улиралд сард дунджаар 300 мянган төгрөгөөс доош орлоготой өрх нийт өрхийн 11.1 хувийг эзэлж байна. Мөн сард 300-900 мянган төгрөгийн орлоготой өрх 47.8 хувийг эзэлж буй судалгаа бий. Сард 2.1 саяас дээш орлоготой өрх 5.7 хувийг нь эзэлж байгаа юм. Гэтэл нийт өрхийн 50 гаруй хувь нь сард 300-900 мянган төгрөгийн зардал гаргаж буй ажээ. Өндөр орлоготой чинээлэг өрхийн сарын хэрэглээ хамгийн бага орлогтой өрхийнхөөс 4.9 дахин илүү байна.

0 Сэтгэгдэл
2015.05.29
2015.05.29
2015.05.26