Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Зарим улстөрчийг тагнуулын байгууллагаар шалгуулна гэв

МҮАН-ын дарга М.Энхсайхан, УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Г.Занданшатар, УИХ-ын гишүүн С.Баярцогт, Гаалийн ерөнхий газрын дарга Д.Цэвээнжав нарыг тагнуулын байгууллага шалгах нь. Учир нь, иргэн Ц.Амартүвшин тэднийг Солонгосын Мүүний шашны байгууллагатай хамтран ажилладаг хэмээн хардаж, шалгуулахаар болжээ. Түүний хэлснээр тус шашны байгууллага нь монгол охидыг гадаадынхантай зуучлалаар гэрлүүлдэг, оюутан, сурагчдаар гудамжинд бараа заруулж, хөдөлмөрийг нь мөлждөг, тэр ч бүү хэл, хүний наймааны хэрэгт ч холбоотой гэнэ. Тиймээс ийм хууль бус үйлдэл хийдэг шашны байгууллагынхантай дээрх нэр бүхий хүмүүс ямар холбоотой болохыг тогтоолгох аж.

Б.Алтан

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан