Н.Энхболд, Д.Энхтайван, Д.Батбаатар нарыг Элчин сайдаар томилох асуудлыг хаалттай хэлэлцэж байна
Уулын замд гарсан ослын улмаас дөрвөн том хүн, нэг хүүхэд гэмтжээ
“Монгол хэл, бичгийн шалтгалт”-ын босго оноонд хүрээгүй сурагчид БҮТ-ийн байранд дугаарлаж байна
Нутгийн зарим хэсгээр бороо, нойтон цас орно
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламент Жогорку Кенеш-ийн дарга Н.Шакиевт бараалхав
Төрийн албаны шалгалтын бүртгэл тавдугаар сарын 9 хүртэл үргэлжилнэ
77 иргэн сонгуульд бие даан нэр дэвшихээр ҮАГ-т мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ
Дөрөвдүгээр сарын 25-28-нд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна
Морьт эргүүлийг зуслангийн бүсэд ажиллуулна
Улаанбаатарт 6 градус дулаан байна
Хүүхдийн зуслангууд албан ёсоор ажиллаж эхэллээ
Хичээлийн жил дуусмагц хүүхдүүдийн тэсэн ядан хүлээдэг ганц зүйл бол зусланд явах. Хүүхдийн хүмүүжилд сайнаар нөлөөлж амралтыг нь зөв боловсон өнгөрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг зуслангуудын үйл ажиллагаа албан ёсоор эхэллээ. Нийслэлийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтсээс өчигдөр зуслангуудын нэгдсэн танилцуулгыг танилцуулав. Энэ үеэр Нийслэлийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн газрын Хүүхдийн амралт чөлөөт цаг орчны асуудал хариуцсан мэргэжилтэн Г.Ариунгэрэл “Энэ онд нийслэлийн хэмжээнд 20 гаруй зуслан үйл ажиллагаа явуулахаар саналаа ирүүлсэн. Үүний дагуу нийслэлийн Засаг даргын зуслан эхлүүлэх тухай захирамжаар ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсэгт Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газар, Нийслэлийн онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Нийслэлийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн газрын мэргэжилтнүүд багтаж зуслангийн үйл ажиллагааг эхлүүлэх шалгалт хийж байна” хэмээн ярилаа. Шалгалтад тэнцсэн зуслангуудын батламжийг ирэх сарын ихээр гардуулах гэнэ.
Жил ирэх тусам хүнсний бүтээгдэхүүн болон тээврийн зардлын үнэ нэмэгддэгтэй холбоотойгоор зуслангийн төлбөр 5000 төгрөгөөр нэмэгдэж байгаа аж. Энэ жилийн хувьд 7-10 хоногийн ээлжийн үнэ 160-175 мянган төгрөгт багтах төлөвтэй. Танилцуулгын үеэр зусланд долоогоос дээш насны хүүхэд хамрагдах нь зүйтэйг мэргэжилтнүүд онцолж байв. Учир нь, бага насны хүүхдүүд биеэ авч явах чадвар дутмаг байдаг. Тиймээс бага насны хүүхдээ зусланд явуулахаар бол ах, эгч нарынх нь хараа хяналт дор явуулах шаардлагатай гэж байлаа.
Энэ жилийн хувьд улаанбурхан зэрэг халдварт өвчний тархалт их байгаатай холбогдуулан Нийслэлийн эрүүл мэндийн байгууллага зусланд хамрагдах гэж буй хүүхдүүдийн эрүүл мэндийн асуудалд онцгой анхаарал хандуулан ажиллаж байгаа аж. Тиймээс эцэг, эхчүүд хүүхдээ зусланд явуулахаар төлөвлөж байгаа бол харьяа дүүргийнхээ Эрүүл мэндийн нэгдэлд хүүхдийнхээ эрүүл мэндийн хуудсыг заавал бөглүүлж байж эрхийн бичгээ авах болж байна. Танил тал болон хувийн эмнэлгээр бөглүүлсэн хуудсанд хатуу хяналт тавих гэнэ.
Энэ жилээс зуслангууд эргэлтийн дэвтэр нээж хөтлөн ажиллахаар болжээ. Учир нь эцэг, эхчүүд хүүхдээ зусланд амарч байх хугацаанд нь эргэхээр очихдоо чанарын шаардлага хангахгүй жимс, түргэн хоол зэргийг авч очдогоос хүүхдүүдийн дунд халдварт өвчин үүсэх үндсийг бүрдүүлдэг байна. Үүнээс сэргийлэхийн тулд эргэлтэд хязгаар тавьж чипс, гадуур задгай зарагддаг жимс, бэлэн хоол, хийжүүлсэн бүтээгдэхүүн зэрэгт хориг тавих нь.
Нийслэлийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн газраас чухалчлан анхааруулсан бас нэг зүйл бол зуслан гэсэн нэрийдлээр хэлний курс, вакумжуулсан сургалт зуны цагт үйл ажиллагаа явуулдаг. Хүүхдийн тархи зуны гурван сар амрах ёстой. Гэтэл дахин хичээл зааснаар хүүхдийн тархи ачааллаа даахаа больж ядаргаанд ордог нь судалгаагаар батлагдсан. Тиймээс зуны сардаа хүүхдүүдийг дураар нь амраах хэрэгтэй хэмээн сануулсан юм.
1 Хараацай СБД Хандгайт-35км 99948476, 99185581
2 Янзага СБД Хандгайт-26км 99112632, 96092474
3 Хандгайт СБД Хандгайтын ам-30км 99196224, 244570
4 Сэлбэ СБД Бэлхийн ам-26км 99195018, 99151793
5 Маргаашийн хөгжил СБД Бэлхийн ам-26км 99107986, 88117374
6 Ундраа СБД Хандгайт-27км 99044236, 99072318
7 Галакси Гачуурт Баянтөхмийн ам-28км 91916494
8 Сансар Гачуурт-38км 89108448, 99178448
9 Хилчин ХУД ХЦУГазар 95825485, 89010521
10 Нарс СХД-18км 99096109
11 Найрамдал СХД Баянголын ам 88110707, 99177350
12 Нарлаг Тэрэлж-60км
13 Жавхлант Тэрэлж-67км 99096365
14 Өгөөмөр Тэрэлж-55 км 99117199
15 Солонго Тэрэлж-55 км 88072347
16 Баянгол Тэрэлжийн ам 96883528, 91116048
17 Цагаан нуга Батсүмбэр Сөгнөгрийн ам-108км 99163201, 33030511, 321066
18 Мөрөөдөл Батсүмбэр сум 99109113
19 Цоглог Батсүмбэр сум-120 км 88008870
20 Соёл Батсүмбэр сум-119 км 99060789
21 Чухаг Аргалант сум-76 км 99092034
22 Дэлгэр Төв аймаг Жаргалант сум-137 км 99112169
23 Хайрын билэг Төв аймаг Эрдэнэ сум 99036028
24 Шонхор Түнхэл тосгон-120 км 99665586, 99036028
25 Нарны хотхон Үнэгт өртөө 98984576, 99854774

0 Сэтгэгдэл