Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бөөрөндөө 420 чулуутай байжээ

БНХАУ-ын эмч нар нэгэн өвчтөний бөөрнөөс 420 ширхэг чулуу авчээ.

Хө овогт эрэгтэй Хятадын зүүн нутгийн Жөзян мужийн Дунян хотын эмнэлэгт бөөрний чулуугаа авахуулахаар хагалгаанд оржээ. Мэс засал хоёр цаг үргэлжилсэн байна.

Дүпү их идэж, ус бага ууснаас түүний бөөр нь ингэж их чулуужсан байж магадгүй гэж эмч нар мэдэгджээ.

420 ширхэг бөөрний чулуутай байна гэдэг аймшигтай юм шиг санагдаж байгаа ч дэлхийн дээд амжилтын дэргэд юу ч биш юм. Дэлхийн дээд амжилтыг бүртгэдэг Гиннесийн номд бичсэнээр, 2009 онд Энэтхэгийн эмч гурван цаг хагалгаа хийн нэгэн өвчтөний зүүн бөөрнөөс 172155 ширхэг чулуу авч байсан аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан