Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Калашников” шинэ гар буу бүтээв


ОХУ-ын зэвсэг үйлдвэрлэлийн “Калашников” концерн хүчний байгууллагад ашиглах шинэ төрлийн, 9х19 мм-ийн  “ПЛ-14” гар буу бүтээснээ мягмар гарагт хийсэн хэвлэлийн бага хурлаараа зарлалаа. Энэ буугаа тэд Олон улсын цэргийн техникийн “Арми-2015” форумын үеэр нийтэд үзүүлэх юм байна. Энэ буу эрх баригчид, батлан хамгаалахынханд таалагдвал цэргийнхэн болон хүчний байгууллагад олон жил ашигласан Макаров буутай хамт ашиглах гэнэ.
Энэ бууг зөвхөн арми, цагдаад байлдааны ажиллагаанд ашиглахын зэрэгцээ төрөл бүрийн ангиллаар спортын зориулалтаар ашиглаж болно гэж Концернийн ерөнхий захирал Алексей Криворучко хэлсэн байна.

Энэ буугаа концерныхон аюулгүй байдлыг бүрэн хангасан, цэнэгтэй байхдаа хатуу гадаргуу дээр өндрөөс унасан ч гэсэн буудахгүй гэж байгаа гэнэ.
Оросын зэвсгийн “Ижмаш”, “Ижмех” хоёр заводыг нэгтгэсэн төрийн өмчит “Калашников” концернын бүтээгдхүүн зэвсгийг дэлхийн 27 орон худалдан авдаг юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан