Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Оюутан цагдаа ажилдаа гарлаа


Монголын оюутны холбоо, нийслэлийн цагдаа болон аялал жуулчлалын газартай хамтран “Оюутан цагдаа” хөтөлбөрийг  хоёр дахь зундаа хэрэгжүүлж байна.  Монгол улсад зорчиж байгаа гадаадын жуулчдын аюулгүй байдлыг хангах, аялал жуулчлалтай холбоотой газар, байршлын танилцуулга бүхий мэдээллийг оюутан цагдаа нь өгөх үүрэгтэй юм.  “Оюутан цагдаа” хөтөлбөртэй холбогдуулж нийслэлийн Цагдаагийн газрын даргын тушаал гарч, хөтөлбөрт хамрагдсан оюутнуудыг дүүрэг тус бүрт хуваарилан ажиллуулахаар болжээ. Оюутнууд хөтөлбөрт хамрагдахын тулд англи хэлний анхан шатны мэдлэгээ шалгуулж, 3 хоногийн сургалтанд сууж, жуулчдад зөвлөгөө туслалцааг хэрхэн түргэн шуурхай хүргэх талаар бэлтгэгдсэн байна. Нэг цагийн 3500 төгрөгийн цалинтай оюутан цагдаа нар дүүргийн цагдаагийн хэлтэс болон хариуцсан байцаагчтайгаа нягт хамтарч ажиллах юм. МҮИС-ийн 2-р курсын оюутан Х.Пүрэвжаргал өнгөрсөн жил “Оюутан цагдаа”-гаар ажилласан. Энэ жил ч мөн хамрагдсан гэнэ. Тэрээр “Оюутан төвтэй хөтөлбөрт хоёр дахь жилдээ хамрагдаж байна.Энэ ажлыг хийснээр бид өөрсдийгөө хөгжүүлж чаддаг. Бусадтай зөв харилцах, хэлний мэдлэгээ дээшлүүлэхдээ цалин авна гэсэн үг. Өнгөрсөн жилийн хувьд хүндрэлтэй зүйл нь наадмын үеэр энд тэндэхийн тоглолтын  цагийн хуваарийг жуулчид маш их асуудаг. Тэр болгон бидэнд хуваарь байхгүй учраас хариулж чадахгүй тохиолдол цөөн биш байсан. Энэ жил үүнийг шийдэж өгч байгаа нь ахиц дэвшил болсон. Улс орноо сурталчлах ажилд гар бие оролцож байгаадаа баяртай байна” гэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан