Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Н.Болд: Наадмын нээлтйин талаар бид нууцлахаар шийдсэн


Тулгар төр байгуулагдсаны 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой энэ жил тохиож буй. Үндэсний их баяр наадмаар олон хоног амрах болсонтой холбогдуулж баяр наадмыг зохион байгуулах хороо 16 урлаг соёлын арга хэмжээ зохиох болсноо мэдэгдсэн билээ. Энэ удаагийн наадмын нээлт, хаалтын тоглолтыг  ЦДБЭЧ-ын найруулагч Ч.Ганхуяг, ҮДБЭЧ-ын найруулагч Н.Болд нар найруулна. Мөн наадмын урлагийн тоглолт, ёслолын ажиллагааг “Номадс” компанийн ерөнхий захирал, Наадмын соёл урлагийн салбар хорооны ерөнхий продюссер М.Есөнмөнх продюсерлэх юм. Өнгөрсөн жилийн баярын тоглолт сайн муу хэмээн багагүй хэл ам дагуулсан болохоор Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, баяр наадам зохион байгуулах хорооноос энэ жилийн наадам ямар нэгэн улс төрийн нам эвсэл, үзэл бодлоос ангид байх ёстой гэсэн чиглэл хүргүүлжээ. Ямартай ч наадмын нээлтийн тоглолтод доод тал нь 4000-5000 хүн оролцуулахыг зорьж байгаа талаар өмнө нь БСШУ-ы дэд сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах Соёл урлагийн салбар хорооны дарга Я.Төмөрбаатар ярьж байсан удаатай. Баяр наадам эхлэхэд ердөө 20 хоног үлдсэн учир тоглолтын бэлтгэл ажил хэрхэн явж байгааг найруулагч Н.Болдоос тодрууллаа.

-Наадмын бэлтгэл ямар байна вэ?

-Наадмын нээлтийн тоглолтын талаар ярихад арай эрт байна. Бид чинь урьдчилаад хамаг юм аа ярьчихдаг. Тэгэхээр хүмүүсийн дунд хүлээлт үүсчихдэг юм. Хийсэн ажил маань хүмүүсийн санаанд хүрэхгүй бол интернетээр нэг элдийн юм бичдэг. Тиймээс бидний хувьд наадмын тоглолт хэрхэн болох талаар нууцалж байгаад шууд үзүүлье гэсэн бодолтой байна.

-Янз бүрийн хэл амнаас ангид байх гэсэн санаа байх нь. Тийм үү?


-Тэгж ойлгож болно. Ямар ч гэсэн наадмын тоглолтын бэлтгэл ажил эхэлсэн. Нэгдсэн бэлтгэлээ хараахан хийгээгүй байна. Цэнгэлдэх хүрээлэнг хиймэл зүлгээр зүлэгжүүлж буйг хүмүүс мэдэж байгаа. Нарийн техникийнх нь ажлыг бид сайн мэдэхгүй. Энэ ажлыг гардан хийж байгаа компани ирэх сарын 1-нд дуусгана гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байгаа юм билээ. Тиймээс бид энэ тэнд бэлтгэл сургуулилтаа хийгээд явж байна. Зүлэгжүүлэх ажил дууссаны дараа цэнгэлдэхэд нэгдсэн бэлтгэлээ хийнэ.

-Энэ жилийн наадмын нээлтийн тоглолт массыг хамарна гэсэн. Бэлтгэл ажил нь эхэлсэн юм чинь яг хэдэн хүн тоглолтод оролцох нь тодорхой болсон байх?

-Энэ удаагийн наадмын тоглолтод хоёр мянган хүн оролцоно. Бэлтгэлээ хангаж л байна. Бэлтгэлийн явцад зарим нэг үзүүлбэр нь хасагддаг. Тэгэхээр юуны туханд хүрэлгүй ярилцлага өгмөөргүй байгаа минь ойлгоорой. Гэнэтийн сюрприз маягаар үзүүлсэн нь дээр болов уу. Тэгээд ч энэ жилийн баяр наадам зохион байгуулах комиссынхон тоглолтын талаар нууцлахыг биднээс хүссэн.

0 Сэтгэгдэл
Ene hund gaviayt ugchihud yadag bna aa
Хамгийн их уншсан