Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Петро Чайна Дачин Тамсаг” компани хөрс ихээр бохидуулж байжээ

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас Дорнод аймгийн Матад сумын нутагт газрын тос олборлодог “Петро Чайна Дачин Тамсаг” компанийн үйл ажиллагаанд шалгалт хийжээ. Шалгалтаар тус компани ахуйн болон үйлдвэрийн хог хаягдлаа зориулалтын бус газарт, ил задгай хаяж, хөрс ихээр бохирдуулдаг байсныг илрүүлсэн байна. Мөн ажилчдын амьдрах, хөдөлмөрлөх орчин нөхцөлийг бүрдүүлж өгөөгүй. Бохир усны цооног нь цэвэр усны худгаас 20-30 метрийн зайд байрласан нь эрүүл ахуйн шаардлага хангахгүй байгаа гэнэ. Энэ мэтчилэн тус компанийн үйл ажиллагаанаас олон зөрчил илэрсэн тул мэргэжлийн хяналтын байцаагчид хугацаатай шаардлага тавьсан аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан