Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Үндэсний их баяр наадмын хөтөлбөр

Тулгар төрийн 2224, Их Монгол Улс байгуулагдсаны 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хөтөлбөр

Долдугаар сарын 10. Баасан

8.00-11.00 Хязаалан насны морьдын уралдаан Хүй долоон худагт
08.00 Шагайн харвааны хэсгийн харваа. Шагайн асарт
10.30 Үндэсний сурын хана харвааны эхэн өрөг Сурын талбайд
10.00-11.00 Төрийн далбааны өдөрт зориулсан  хүндэтгэлийн ёслол Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд

12.00-12.30 Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх ёслол Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд
14.00-16.20 Шүдлэн  насны морьдын уралдаан Хүй долоон худагт
14.30-18.30 Үндэсний сурын хана харвааны дунд өрөг Сурын талбайд
15.00 Тулгар төрийн 2224, Их Монгол улсын 809,  Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмын төрийн хүндэтгэлийн  концерт Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд
19.00 Дээлтэй Монгол наадам Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд
21.00 Монгол Улсын төрийн  тугийг цэнгүүлэх ёслол                     
Төрийн ордон, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд
22.00 “Учиртай гурван толгой” дуурь
Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд


Долдугаар сарын 11. Бямба


8.00-11.40 Азарганы уралдаан Хүй долоон худагт
10.00 Шагайн харвааны хагас шигшээ харваа Шагайн асарт
10.00 Монгол Улсын төрийн тугийг ордоноос Төв цэнгэлдэх хүрээлэн  рүү залах  ёслол.  /тусгай хөтөлбөрөөр/
11.00 Монгол Улсын төрийн тугийг Төв цэнгэлдэх хүрээлэнд залах ёслолын ажиллагаа.
11.10 Тулгар төрийн 2224, Их монгол улсын 809,  Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмын ажиллагааг Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж нээж, Монгол Улсын төрийн туганд хүндэтгэл үзүүлнэ.
Төв цэнгэлдэх хүрээлэнд
11.20 Yндэсний их баяр наадмын нээлтийн ажиллагаа /тусгай хөтөлбөрөөр/ Төв цэнгэлдэх хүрээлэнд
11.30 Шагайн харвааны тэмцээний нээлтийн ажиллагаа Шагайн асарт
12.00-15.00 Хүчит бөхийн барилдааны нэгийн даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд
12.30 Шагайн харвааны хагас шигшээ харваа Шагайн асарт
13.30-14.00 Үндэсний сурын нэгдсэн үзүүлэх харваа Сурын талбайд
13.30-16.00 Хүүхдийн барилдааны нэгийн даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд
14.00 Хүй долоон худгийн  наадмын нээлтийн ажиллагаа /тусгай хөтөлбөрөөр/ Хүй долоон худагт
14.00-17.00 Их насны морьдын уралдаан Хүй долоон худагт
14.30-16.30 Үндэсний сурын  хана харвааны адаг өрөг Сурын талбайд
15.20-18.00 Хүчит бөхийн  барилдааны хоёрын даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд
16.20-18.00 Хүүхдийн барилдааны хоёрын даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд
16.30-20.00 Үндэсний сурын  хасаа харвааны эхэн өрөг Сурын талбайд
21.00-23.00 Улаанбаатарын үдэш “Эх орноо хамтдаа дуулъя“” урлагийн тоглолт Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд
23.00 Баяр наадмын ёслолын буудлага                                 
Их эзэн Чингис хааны  талбай, Баянхошуу, Маахуур толгой, 7-н буудал орчим

Долдугаар сарын 12. Ням

07.00-9.20 Соёолон насны морьдын уралдаан Хүй долоон худагт
08.00 Шагайн харвааны  шигшээ харваа. Шагайн асарт
08.00-12.00 Үндэсний сурын хасаа харвааны  дунд өрөг Сурын талбайд
9.30-11.00 Хүчит бөхийн барилдааны гурвын даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд
10.00-11.00 Хүүхдийн барилдааны гурвын даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд
10.30-12.30 Дааганы уралдаан Хүй долоон худагт
11.20-12.40 Хүчит бөхийн барилдааны дөрвийн даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд
11.20-12.40 Хүүхдийн барилдааны дөрвийн даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд
12.00-13.40 Үндэсний сурын хасаа харвааны  адаг өрөг Сурын талбайд
12.30. Шагай харвааны  харваачдад шагнал гардуулах ёслол Шагайн асарт
13.40-14.00 Үндэсний сурын түрүү тодруулах шилдэг 8 харваачийн харваа Сурын талбайд
14.30-15.10 Хүчит бөхийн барилдааны тавын даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд
15.20-15.30 Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж үндэсний сур, шагайн харваанд түрүүлсэн харваачдад шагнал гардуулна. Улсын цолны болзол хангасан сурын харваачдад цол олгож, үнэмлэх, энгэрийн тэмдэг гардуулна. Төв цэнгэлдэх хүрээлэнд
15.20-16.00 Хүчит бөхийн барилдааны зургаагийн даваа    Төв цэнгэлдэх хүрээлэнд
15.20-16.00 Хүүхдийн барилдааны тавын даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд
16.10-16.40 Түрүүлж, айрагдсан морьдын цол дуудаж, шагнал гардуулна. Монгол
Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж хурдан морь унаач хүүхдүүдэд бэлэг гардуулна. Төв цэнгэлдэх хүрээлэнд
16.40-17.10 Хүүхдийн барилдааны зургаагийн даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд
16.40-17.20 Хүчит бөхийн барилдааны долоогийн даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд
17.25-17.45 Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж “Улсын начин”, “Улсын харцага” цолны болзол хангасан  бөхчүүдэд цол олгож, үнэмлэх, энгэрийн тэмдэг гардуулна. Төв цэнгэлдэх хүрээлэнд
17.50-18.40 Хүчит бөхийн барилдааны наймын даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд
18.35-19.05 Хүүхдийн барилдааны долоогийн даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд
18.45-19.00 Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж “Улсын заан” цолны болзол хангасан бөхчүүдэд цол олгож, үнэмлэх, энгэрийн тэмдэг гардуулна Төв цэнгэлдэх хүрээлэнд
19.05-19.35 Хүчит бөхийн барилдааны  есийн даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд
19.40-19.55  Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд  түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүдэд цол олгож, үнэмлэх, энгэрийн тэмдэг, шагнал гардуулна. Төв цэнгэлдэх хүрээлэнд
19.55 Тулгар төрийн 2224, Их монгол улсын 809,  Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмын ажиллагааг Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж хаана. Төв цэнгэлдэх хүрээлэнд
20.00 Үндэсний их баяр наадмын хаалтын ажиллагаа, Монгол Улсын төрийн тугийг Төв цэнгэлдэх хүрээлэнгээс Төрийн ордон руу залах  ёслол. /тусгай хөтөлбөрөөр/
Үндэсний их баяр наадмын өдрүүдэд болох соёл урлагийн арга хэмжээний хөтөлбөр
Тулгар төрийн 2224, Их монгол улсын 809,  Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өдрүүдэд “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд дараахь соёл урлагийн үйл ажиллагаанууд болно. Үүнд:
Долдугаар сарын 10 “Дээлтэй монгол наадам” – Чингисийн талбайд   
Долдугаар сарын 10 “Учиртай гурван толгой” – Чингисийн талбайд
Долдугаар сарын 11 “Улаанбаатарын үдэш” – Чингисийн талбайд
Долдугаар сарын 12 “Сайланс вайт” дижи урлагийн шоу – Үндэсний Соёл    амралтын     хүрээлэнд
Долдугаар сарын 12 “Монгол дэнс фестиваль” - Чингисийн талбайд
Долдугаар сарын 13 Морин хуурын олон улсын фестиваль – Чингисийн талбайд
Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд
Долдугаар сарын 11-12-ны өдрүүдэд - 10.00-18.00   Урлагийн тоглолт /тусгай хөтөлбөрөөр/
Долдугаар сарын 11-12-ны өдрүүдэд - 09.00-17.00  “ Монгол хуушуур – 2015” фестиваль Хүй долоон худагт
Долдугаар сарын 11-нд - 16.00-19.00 Холч морьдын уралдаан              
Долдугаар сарын 10-12-ны өдөр - 10.00-18.00 “Сэрсэн тал” Соёлын наадам /тусгай хөтөлбөрөөр/
Долдугаар сарын 11-12-ны өдөр- 09.00-17.00 “Монгол хуушуур - 2015” фестиваль
Долдугаар сарын 11-нд - 14.50-15.20 “Морьтон Монголчууд” морин спортын үзүүлэх тоглолт, цирк болон сонгомол морьдын үзүүлбэрүүд тус тус болно гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан