Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ононгийн Батбилэгийн Үзмэн бор түрүүллээ

Тулгар төрийн 2224, Их Монгол Улс байгуулагдсаны 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Төрийн их баяр наадмын эрлийз дунд насны ангиллын хурдан хүлгүүд морьд дөнгөж сая барианд орлоо.

Тус уралдаанд 107 шандаст хүлэг хурдалснаас Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул Монгол улсын Манлай уяач Ононгийн Батбилэгийн Үзмэн бор түрүүлж тод магнай торгон жолоогоо өргүүллээ.

Аман хүзүүнд Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Лхагвын Отгонбаатарын хур зээрд, айргийн гуравт Төв аймгийн Баянцогт сумын уугуул, Ширнэнгийн Шижирбаатарын зээрд халзан давхив. Айргийн дөрөвт Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын МУ-ын Алдарт уяач Бат-Очирын Цэрэнбалтавын хул, айргийн тавд Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул, аймгийн Алдарт уяач Мижидийн Ганболдын хар алаг тус тус хурдлав.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан