Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дэлгэр зуны налгар говьд Дэнж хотойтол Монгол наадам эхэллээ


Өмнөговь аймаг байгуулагдсаны 84 жилийн ойн баяр наадам өнөөдөр ёслол төгөлдөр эхэллээ. Энэ жилийн наадам Монгол улсын Засгийн газрын тогтоолоор Говийн бүсийн хурдан морины уралдаан, “Говь шанхын хурд-5” наадмыг Өмнөговь аймгийн төвд зохион байгуулахаар шийдвэрлэснийг аймаг байгуулагдсаны 84 жилтэйгээ хамтатган тэмдэглэж байгаагаараа онцлог юм. Монгол эх орныхоо үүдэн босгонд өнө мөнх оршихын бэлэгдэл болж ирсэн Өмнөговь аймгийнхаа баяр наадам болон 4 жилд нэг удаа зохион байгуулдаг “Говь шанхын хурд” Даншиг наадамд эх орны өнцөг булан бүрт суугаа говьчуудын төлөөлөл, орон нутгийн иргэд, зочид төлөөлөгчид, наадамчин олон өргөнөөр оролцож байна.  

Нар хур тэгширсэн дэлгэр сайхан зуны сард Монгол хүн бүрийн зүрх сэтгэлийг омогшуулсан баяр наадам дэнж хотойлгож, дэлхийг баясган ёслол төгөлдөр болдог уламжлалтай. Энэ их баяр наадмыг Өмнөговьчууд амжилт бүтээл арвинтай байж, алдар цолоо ахиулан угтаж байна. Өмнөговь аймаг 1943 онд төрийн дээд шагнал “Алтангадас” одонгоор шагнагдаж байсан. Тэгвэл 72 жилийн дараа говь нутгийн ажилсаг ард түмний хөдөлмөр, орон нутгийн хөгжил, бүтээн байгуулалтын үр дүнгээрээ Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн” одонт аймаг болcон юм. Энэ шагналыг Монгол улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас гардуулан өглөө.

2015 он Өмнөговь аймгийн хувьд олон онцлог үйл явдлаар дүүрэн жил болж байна. Тухайлбал, Монгол улсын 3 сая дах иргэн Өмнөговь аймагт төрж Монголчууд 3 саяулаа болсон бол Өмнөговь аймгийн хүн ам 60 мянгад хүрч, мал сүрэг 2,3 сая толгойд хүрч түүхэндээ байгаагүй дээд амжилтыг тогтоосон байна. Аймаг байгуулагдсаны 84 жил болон Говийн бүсийн хурдан морины уралдаанд говь нутгийн иргэд өргөн дэлгэр сайхан наадаж байна.

2015 он Өмнөговь аймгийн хувьд олон онцлог үйл явдлаар дүүрэн жил болж байна. Тухайлбал, Монгол улсын 3 сая дах иргэн Өмнөговь аймагт төрж Монголчууд 3 саяулаа болсон бол Өмнөговь аймгийн хүн ам 60 мянгад хүрч, мал сүрэг 2,3 сая толгойд хүрч түүхэндээ байгаагүй дээд амжилтыг тогтоосон байна. Аймаг байгуулагдсаны 84 жил болон Говийн бүсийн хурдан морины уралдаанд говь нутгийн иргэд өргөн дэлгэр сайхан наадаж байна - See more at: http://www.zasag.mn/m/omnogovi/view/10519#sthash.bDVVywqM.dpuf

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан