Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сайхан сэтгэлт америк бүсгүй найзынхаа дөрвөн хүүхдийг өсгөж байна


 Дөрвөн хүүхдийн ээж америк бүсгүй Элизабет Даймонд 2014 оны наймдугаар сард тархины хорт хавдрын дөрөвдүгээр шатанд орсноо мэджээ. Түний сэтгэлийг зовоож байсан ганц зүйл нь өөрийг нь үхсэний дараа дөрвөн хүүхэд маань яах бол гэдэг.

Харин түүний найз Лора Руффино найзынхаа ирээдүйгүй болсныг мэдээд ямар нэгэн юм тохиолдвол дөрвөн охиныг чинь үрчилж авна гэж амлаж. Харамсалтай нь Элизабет энэ оны дөрөвдүгээр сард насан эцэслэхэд хоёр хүүхэдтэй Лора өөрийнхөө амласныг биелүүлж дөрвөн охиныг нь үрчилж авчээ.

Өнөөдөр Лорагийн гэр бүл наймуулаа болон өнөр өтгөн амьдарч байна. Нью-Йоркийн энэ дүүргийн иргэд ч энэ гайхамшигт сайхан сэтгэлийгойлгож тусламжийн гараа сунгацгаасан байна. Тэд сайхан сэтгэлт гэр бүлд 80 мянган доллар цуглуулан өгчээ.

“Миний амьдрал ингэж өөрчлөгдөнө 10 жилийн өмнө хэмээн би огт санаагүй. Өөрт чинь ямар нэгэн зүйл тохиолдоход, өөрийнхөө хүч чадлыг шавхан бүхнийг хийх хэрэгтэй” гэж сайхан сэтгэлт Лора ярьж байна.




0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан