Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Мэрилин Монрогийн нүцгэн, өнгөт зургийг олжээ


Америкийн үзэсгэлэн, сурталчилгаа зохион байгуулдаг LimitedRuns компани алдарт Мэрилин Монрогийн нүцгэнээр авхуулсан өнгөт зургийг олсноо олон нийтэд дэлгэжээ. 1949 онд авхуулсан энэ зураг өмнө нь зөвхөн хар цагаанаар л олны хүртээл болсон юм.

Энэ зураг одоо бусад ховор зургуудын хамт энэ зун намаржингаа Лос-Анджелес, Сан-Франциско, Лас-Вегас, Чикаго болон  Нью-Йоркийн үзэсгэлэнгийн танхимыг чимж үзэгчдийн хүртээл болно гэнэ.
Энэ зургийг Том Кели гэгч авч хожим нь Golden Dreams хуанлид 900 доллараар худалджээ. Энэ үед санхүүгийн хүндрэлд ороод байсан Мэрилин Монро харин энэ зургийнхаа төлөө ердөө 50 доллар авч байсан гэнэ.
1953 онд энэ зураг Playboy сэтгүүлийн нэгдүгээр нүүрэнд гарч байжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан