Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УНАХДАА ХЭЛЭЭ ЗАЛГИН ҮХЭХ ШАХЖЭЭ

Германы Билефельд хотод хачирхалтай бөгөөд аймшигтай нэгэн зүйл болсон байна. Тус хотын хөл бөмбөгийн мэргэжлийн тамирчин хэлээ залгиж, үхэх шахжээ.


Германы хоёрдугаар лигийн мэргэжлийн тамирчин Самир Венамар бэлтгэлийнхээ үеэр хамт тоглож байсан тамирчинтайгаа мөргөлдөн унаж, ухаан алдсан байна. Учир нь тэрбээр унахдаа хэлээ залгисны улмаас амьсгал нь боогдож ухаан алджээ. Харин аз болоход яаралтай тусламж үзүүлэх эмнэлгийн машин болон нисдэг тэрэг цаг алдалгүй ирсэн бөгөөд эмч түүний хэлийг хоолойгоос нь татан гаргаж түүний амийг аварчээ.

Бенамар эмнэлэг рүү хүрэх замдаа ухаан орсон бөгөөд төд удалгүй эмнэлгээс гарсан байна.

 

0 Сэтгэгдэл
ухаан алдахаар булчин сулардаг тэгээд цааш орчихгүй юу.
Хэл нь аман дотор нь сул явж байсан юмуу хаашаа юм бэ
ухаан алдахаар булчин сулардаг тэгээд цааш орчихгүй юу.
Хамгийн их уншсан