Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Үргэлж шинээрээ, хаана ч, хэзээд тэсвэртэй шилмэл барилгын материал

Орон байраа барих гэж 100 айлын захаар хөлөө зулгартал алхах хэрэггүй болжээ. Байшин босгох шавар, чулуу, тоосго, элс хайргыг орлох ердөө ганц л зүйл байна. Тэр нь юу гэж үү, энэ бол Герман чанараар дэлхийд гайхагдсан WPC барилгын материал. Улирал “голж” барилгачдыг сандаргахгүй, өнгөө алдаж нүүр улайлгахгүй тийм л чанартай эд.



Яагаад гэж үү. Яагаад гэвэл Энэ барилгын материал нь гандаж өнгөө алддаггүй, дулааны алдагдал бага, цаг зав, зардал мөнгө хэмнэх онцлогтой гэдгийг эрхэм уншигч танд дуулгая. Түүнээс гадна галд тэсвэртэй буюу галд өртдөггүй чанар нь Монгол шиг хуурай дулаан уур амьсгалтай оронд хамгийн тохиромжтой. 

Бас борооны улирал дөнгөж эхлээд байгаа энэ өдрүүдэд энэ барилгын материалын жинхэнэ яс чанарыг хэн хүнээр хэлүүлэлтгүй хэлээд өгдөг зүйл бол ус чийгэнд автдаггүй, хагарч, өмхөрч элэгддэггүй давуу тал нь юм байна. Энэ бүхний учир шалтгаан чухам юунд байна гээд судлаад үзэхээр WPC барилгын материалыг модны үртэс, хуванцар, чулууны үйрмэг зэргийг үйлдвэрийн аргаар боловсруулан шахаж гаргасанд оршиж байна.



Ийм л чанартай, чансаатай эд гэдгийг нь монголчууд хэдийнэ таниад найдвартай хэрэглээгээрээ сонгосон жишээ зөндөө бий. Наад зах нь гэхэд Монгол Улсын нүүр царай болсон Чингисийн талбайн цэцэрлэгт хүрээлэнгийн сандал, саравч бүхий талбайг энэ барилгын материалиар хийсэн юм байна лээ. Ашиглалтад ороод багагүй хугацаа өнгөрсөн ч тэндхийн бүх зүйл шинэ хэвээрээ харагддагийн учир энэхүү “шидэт” барилгын материалд байж мэдэх л юм. 

Бас Зайсангийн соёмботой хөшөөний цэцэрлэгт хүрээлэнг ч энэ барилгын материалиар тохижуулсан байна. Ямар ч үед янзаараа л байдаг чанар нь эх орны маань нүүр царайг тахлах газруудын гол хэрэглээ болсон нь энэ юм.



Үүнээс гадна амины орон сууцны угсралт, тохижилтонд энэ барилгын материал яв цав тохирно. Зайсан, Богины Ам, Санзай, Гүнт, Нүхт зуслангуудад амины орон сууцыг зөвхөн энэ барилгын материалийг ашиглан барьсан байна лээ. Тэгэхээр яах аргагүй чанартай эд гэдэг хэзээ ч, хаана ч үргэлж хэрэглэгддэгийн бодит жишээ энэ. 

Ингэхэд, хамгийн гол зүйлээ бичихээ мартах дөхөж. Эрс тэс Монголын дөрвөн улиралд төгс зохицох WPC материалыг уншигч та 

“Гермес” худалдааны төвийн В1 давхарт С-15,
“Барилга Мега Стор” төвийн 2 давхарт №1 тоот павильоноос авч болох юм. 

Та дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 
70177007, 94307017, 94317017, 94347017 дугаарын утсаар лавлаж болох юм билээ. 

Мөн www.luxwood.mn вэб сайт, эсвэл facebook.com/LuxwoodHouseLLC хуудсаар нэвтэрч дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.







0 Сэтгэгдэл
germaniig duuraisan xujaa l biz yag german n chanartai l bgaa
Насжилт хэр вэ? Хүүхдийн паркад хийсэн шалнууд гадна уур амьсгалын нөлөөгөөр үжирч эхэлсэн байна лээ.
chi odoo tegeed malnuudaa gej ireel shal oilgomjtoi yum yaridag bnshd joohon soyoltoi bai
Ямар үнэтэй юм бас нэг гол асуудал хямд байвал хүртээмжтэй ш дээ. Манайхан магтаж магтаж авах аргагүй үнэ хэлж зах зээлээ алддаг.
Малнуудаа, угсармал барилга чинь ёстой улирал голдоггүй технологи шүү дээ, ээ чааваас гэж дээ, энэ монгол ...
chi odoo tegeed malnuudaa gej ireel shal oilgomjtoi yum yaridag bnshd joohon soyoltoi bai
хөөх энэ чинь ийм учиртай м байсан юм уу нэг л гоё харагдаад байсан юм
Хамгийн их уншсан