Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хоймор нутгаас яруу найргийн наадам зарлалаа

Хөвсгөл аймгийн Утга зохиолын нэгдэл, “Алунгоо хатан” олон улсын нийгэмлэгийн санаачилгаар Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран “Алунгоо хатан ижий-Эв нэгдэл” яруу найргийн наадам зохион байгуулахаар болжээ. Уг наадам Монголын түүхэнд оюун ухаан, суу билгээрээ тодрон гарч, эрэлхэг гавьяагаараа түүхэн ул мөрөө үлдээсэн Алунгоо хатны эв эеийн сургааль, эх орны тусгаар тогтнол, газар шорооны үнэ цэнийг яруу найргаар тунхаглаж, монгол туургатны эвлэлдэн нэгдэх эвийн гүүр болох зорилготой аж. Наадамд Монгол, Өвөрмонгол, Буриад, Тува найрагчид оролцож болох бөгөөд яруу найраг, эв нэгдэл, эх орон, тусгаар тогтнолын сэдэвтэй бүтээлээ сойх гэнэ. Яруу найрагчид эхний шатанд хоёр шүлэг ирүүлэх бол эцсийн шатны шалгаруулалт энэ сарын 23-нд Улаанбаатар хотноо болох юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан