Н.Энхболд, Д.Энхтайван, Д.Батбаатар нарыг Элчин сайдаар томилох асуудлыг хаалттай хэлэлцэж байна
Уулын замд гарсан ослын улмаас дөрвөн том хүн, нэг хүүхэд гэмтжээ
“Монгол хэл, бичгийн шалтгалт”-ын босго оноонд хүрээгүй сурагчид БҮТ-ийн байранд дугаарлаж байна
Нутгийн зарим хэсгээр бороо, нойтон цас орно
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламент Жогорку Кенеш-ийн дарга Н.Шакиевт бараалхав
Төрийн албаны шалгалтын бүртгэл тавдугаар сарын 9 хүртэл үргэлжилнэ
77 иргэн сонгуульд бие даан нэр дэвшихээр ҮАГ-т мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ
Дөрөвдүгээр сарын 25-28-нд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна
Морьт эргүүлийг зуслангийн бүсэд ажиллуулна
Улаанбаатарт 6 градус дулаан байна
Дэлхий дээр амьдарч байгаа вампирыг Эрдэмтэд тоолжээ
Америкийн Айдахо мужийн Их сургуулийн эрдэмтэд манай гариг дээр амьдарч байгаа хүний цус уудаг жинхэнэ вампируудыг тоолж гаргалаа хэмээн үр дүнг нь New York Post сонинд нийтэлжээ. Эрдэмтэд вампир гэдэгтээ эрч хүч авахын тулд хүний цус уудаг хүмүүсийг оруулснаас биш кинон дээр гардаг шиг хар хувцас өмсөөд л, авсанд унтдаг, хоёр соёо нь уртаас урт ургасан хүмүүсийг хайгаагүй байна. Ингэхээр тэдний тоолсон хүмүүс нь биднээс ялгагдахгүй, ерийн л амьдралтай, төрөл бүрийн мэргэжлийн хүмүүс байна гэсэн үг.
Вампирын дунд эмч, өмгөөлөгч, сүмийн лааны суурь үйлдвэрлэгч гээд төрөл бүрийн мэргэжлийн хүн байжээ.
Энэ вампирууд ийм сонин дадал зуршлынхаа тухай хэнд ч хэлдэггүй, эмч, сэтгэлзүйчид ч ханддаггүй юм байна.
Эгэл хүмүүсээс ялгарах ганц ялгаа нь тэд бусдын цус уухгүй бол маш амархан ядардаг, ийм болохоороо бага ч гэсэн “эм” олоод уучихын тулд донор хайцгаадаг гэнэ.
Судалгааны багийн удирдагч профессор Уильямс энэ талаар хэдэн жилийн турш хүний цус ууж байгаа 11 архаг донортой ярилцаж үзсэнээ дурджээ. “Жинхэнэ вампир маш эелдэг, боловсон хүмүүс байдаг” гээд тэд эхээс төрөхөөсөө л ийм төрсөн гэж итгэдэг юм билээ гэсэн байна.

0 Сэтгэгдэл