Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хиллари Клинтоныг сүүлийн хорин жилийн турш тагнуулдаж байжээ

Б.БААТАР

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга байсан, Билл Клинтоны эхнэр хатагтай Хиллари Клинтоны эргэн тойронд итгэмээргүй зүйл маш их гарч ирэх болов. Өнгөрсөн зургадугаар сард түүний хувийн и-мэйл хаягийг Тагнуулын төв газар хянадаг байсан талаар шуугиан дэгдэж, асуудал ундарсан. Мөн энэ үед “Форбес”-ийн зүгээс ХБНГУ-ын канцлер Ангела Меркелийн утас, Фран­цын Ерөнхийлөгч Франсуа Олландыг тагнуулддаг байсан мэдээлэл цацагдаж байсан юм.

Ирэх жил АНУ-ын Ерөн­хийлөгчийн сонгуульд өрсөл­дөх хүчтэй нэр дэвшигчдийн нэг Хиллари Клинтоныг сүү­лийн 20 жилийн турш тагнуулдаж байсан гэсэн мэдээллийг “Викилеакс” сайт цацсан нь олны анхаарлыг татах болов. Түүний сонгуулийн чухал материал, нэр дэвшигчийн хувьд бэлтгэж байсан бүх зүйлийг Тагнуулын төв газар мэдэж байгаа эсэхийг хэн ч тааварлашгүй. Тэрээр хоёр цахим шуудантай бөгөөд нэгийг нь олон нийтэд зориулж, нөгөөг нь хувийн хэрэглээнд ашигладаг аж. Гэвч АНУ-ын Тагнуулын төв газар Төрийн нарийн бичгийн дарга байхаас нь өмнө түүнийг тагнаж байсан нь урам хугарах шалтгаан болжээ.

Тиймээс Хиллари Клин­тон дахин шуудан ашиг­лах хүсэлгүй байгаагаа илэр­хийлж, одооноос эхэлж бүхий л бичиг баримт, чухал зүйлсээ баримтаар баталгаажуулах болсон талаар түүний хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн удаатай. Энэ бүхэнд Барак Обамаг буруутгах үндэслэл бий. Учир нь, Тагнуулын төв газар Ерөнхийлөгчийн тамгын га­зар­тай шууд харилцаатай ажил­ладаг байгууллага. Асуу­дал ундарч эхэлснээс хойш Хиллари Клинтон “Зарим мэдээлэл надад ирдэггүй байсныг би одоо л анзаарч байна. Төрийн нарийн байхад утас цохин шуудан илгээсэн, та хариу өгөөгүй талаар үе, үе гомдол ирсэн удаатай. Гэвч би үүнийг анзааралгүй явсан байна” хэмээн мэдэгдсэн.

Хатагтай Хилларигийн хувийн шууданд ямар нэг хууль зөрчсөн, далд буруу утга санаа агуулсан нууц зүйл байгаагүй аж. Ерөнхийдөө бизнесийн санал, олон улсын хурал зөвлөгөөний урилга, хүмүүнлэгийн тусламж зэрэг зүйлс шууданг эзэлж байжээ. АНУ-д ямар ч хувийн нууц гэсэн зүйл байхгүй болохыг энэ бүх зүйл баталж буй талаар тэрээр  өөрийн байр сууриа илэрхийлээд, Холбооны нэгдсэн улсын Тагнуулын төв газарт албан бичиг хүргүүлж, ямар учир шалтгаанаар ийнхүү тагнаж байсан талаар хариу тайлбар өгөхийг шаардсан. Гэвч одоог хүртэл хариу тайлбар ирээгүй байна. Тайлбар ирэх эцсийн хугацаа аравдугаар сарын 1-нд дуусгавар болно. Арваннэгдүгээр сараас эхлээд АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны үйл ажиллагаа идэвхжинэ. Тиймээс санал хураалт, сурталчилгаа эхлэхээс өмнө тулгараад байгаа асуудлаа цэгцлэх шаардлагатай байгаа учраас түүний арын албаныхан дор бүрнээ шуурхай ажилласаар байгаа юм.

Сонгуулийн үр дүн ямар байх нь сурталчилгаа хэрхэн явагдах, нэр дэвшигчтэй холбоотой ямар ч асуудал тулгарахгүй байхтай шууд холбоотой. Тиймээс өөрийн шуудангийн аюулгүй байдлын талаар санаа зовох нь аргагүй гэдгийг Дональд Трамп саяхан дурдсан. Дараагийн Ерөнхийлөгч Ардчилсан намаас сонгогдох магадлал тун өндөр байгаа талаар урьдчилсан санал хураалт, иргэдийн сэтгэгдлээс дүгнэсэн. Энэ ч үүднээс Бүгд найрамдах нам тагнуулын үйл ажиллагааг давхар хийж байгаа гэсэн мэдээлэл ч бий. АНУ-д ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд ямар намаас хэн нэр дэвшихээс шалтгаалж АНУ-ын ойрын 10 жилийн дүр зураг тодорхой болно гэсэн дүгнэлтийг ажиглагчид тодотгоод байгаа. Бүгд найрамдах намаас хүчтэй өрсөлдөх нь тодорхой болсон ноён Трампын хувьд “улс төрд туршлагагүй” гэсэн тодотголыг аваад байгаа. Бизнесийн салбарт хүчин зүтгэх боломжтой ч олон улсад нэр хүнд бага, АНУ-ын гадаад бодлого нурах аюултайг зарим шүүмжлэгч хэлсээр байгаа юм. Харин Хиллари Клинтоны хувьд Гадаад бодлого зөв явуулсан ч эдийн засгийн хувьд АНУ-ын чадамжийг сайжруулахгүй юм гэхэд бууруулахгүй аваад явах эсэх дээр эргэлзээ төрүүлж байгааг мөн онцолжээ.

Хиллари Клинтоны хувьд яг одоогийн байдлаар нэр дэвшигчдээс хамгийн өндөр үнэлгээтэй хүний нэг хэвээр байгаа.  Ерөнхийлөгч болох магадлал ч өндөр байгааг урьдчилсан судалгаа харуулсаар байна. Гэхдээ түүнийг тойрсон цахим шуудангийн асуудал нөхцөл байдлыг эргүүлэх боломжтой эсэх нь ойлгомжгүй хэвээр байсаар. Барак Обама ч түүний шуудангийн асуудалд санаа зовохгүй, ямар ч тайлбар хийгээгүй “мэлзсэн” хэвээр байна. Ямартай ч, Хиллари Клинтон сүүлийн саруудад арьс өнгөний асуудалд анхаарлаа хандуулах болсон. Өнгөт арьстай иргэдийн эрх ашиг болон латин америк иргэдийн нийгмийн тэтгэмж дэмжлэгийг ихээхэн анхаарч байгаа үг, хэллэгүүд түүний амнаас гарах болсон. Магадгүй энэ сэдэв түүнийг АНУ-ын анхны эмэгтэй Ерөнхийлөгч болгох үүд болохыг хэн ч мэдэхгүй юм.

Гэхдээ Ерөнхийлөгчийн сонгууль ирэх жилийн арваннэгдүгээр сард болно. Өөрөөр хэлбэл, бүтэн жил хоёр сарын хугацаанд нэр дэвшигч нар мөрийн хөтөлбөрүүдээ танилцуулсаар байх болно. Украины асуудлаас болж олон зүйл өөрчлөгдөх нь ойлгомжтой. Хиллари Клинтоны хувьд өөрийн цахим шуудангийн нууцлалын талаарх асуудлаа цэгцэлсний эцэст сонгуулийн ажилдаа шуурхай орох бололтой. Хэрэв түүний шууданг тагнадаг байсан асуудлыг холбооны шүүх хүчингүйд тооцвол олон улсын шүүхэд хандах болно гэдгийг түүний өмгөөлөгч мэдэгдээд байгаа.

0 Сэтгэгдэл
manaixan shalguulna gexees yxetlee aidag, NO-toi bolood l ter. Uls ornoo tergyylex xyniig sain shalgaj songox n uls orond tustai
тагнадаг чагнадаг гэдэг дээ.зөв бич
Хамгийн их уншсан