Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Э.Амартүвшингийн түрүүлэх эсэх нь өнөөдөр шийдэгдэнэ

Бээжин хотын “Шувууны үүр” цэнгэлдэхэд халуухан тэмцэл өрнөж байна. Учир нь, дуурийн алдарт дуучин Пласидо Домингогийн нэрэмжит залуу дуулаачдын “The Placido Domingo’s Operalia” уралдаан болж буй юм. Уг уралдаанд эх орноо төлөөлөн оролцож буй УДБЭТ-ын гоцлол дуучин, Монгол Улсын гавьяат жүжигчин Э.Амартүвшин сайхан мэдээ дуулгасаар байгаа юм. Дэлхийн өнцөг булан бүрээс ирж оролцож буй шилдэг 40 уран бүтээлчтэй ур чадвараараа өрсөлдөж шилдэг 20-д үлдээд байсан тэрээр гуравдугаар шатны шалгаруулалтдаа оролцоод сүүлийн аравт шалгарч үлджээ. Гавьяат маань өнөөдөр болох гала тоглолтод оролцох юм байна. Энэ тоглолтоос шилдгийн шилдгүүд тодрох аж. Тэмцээний тэргүүн байрт шалгарвал 30 мянган ам.доллар, дэд байрын эзнийг 20 мянган ам.доллар хүлээж буй юм.  Манай дуурийн урлагийн мэргэжилтнүүд Э.Амартүвшинд ихээхэн найдлага тавьж, дээлийнх нь захыг мушгиж байгаа гэнэ шүү.

А.Цагаан

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан