Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Филиппины хар салхи маш их хохирол дагууллаа

Филиппины ар­луу­дыг дайран өн­гөрсөн “Гони” болон “Ацани” нэр­тэй хар шуурга их хэмжээний хохи­рол авчир­сан талаар “BBC” агентлаг мэдээл­лээ. Өчигдрийн байдлаар 10 гаруй хүн амиа алдсан бөгөөд гамшгийн голомт нь тус улсын хойд хэсэгт байсан талаар албаныхан өгүүлсэн байна. Хэд хэдэн байшин сав мод болон чулуунд дарагдан сүйдсэн бол зарим хэсгээр хар шуурга үер дагуулан их ус тогтоосон аж.

Мөн хэдэн мянган хүнийг нүүлгэн шилжүүлж, орон нутгийн нислэгүүдийг цуцлах шийдвэрийг нутгийн удирдлага гаргасан талаар эх сурвалжууд мэдээлсэн юм. “Гони” хар шуурга цагт 195 км хурдтай байсан талаар цаг уур судлалын төвөөс мэдээллээ. Энэхүү хар шуурга нь Тайван болон Японыг чиглэн Кариббийн тэнгисийг зорьж байгаа бололтой. Жилийн энэ улиралд хамгийн их хар шуурга дайран өнгөрдөг байна. Он гарснаас хойш Номхон далайд үүссэн 20 хар шуурганы ес нь ийнхүү тус улсыг дайран өнгөрчээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан