Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Н.Төгсцогтын гурав дахь тулааны тов гарчээ

Сонирхогчдын боскоор Олимп, дэлхийн аваргаас мөнгө медаль хүртсэн гавьяат тамирчин Н.Төгсцогт 2014 оны Азийн наадмын дараа мэргэжлийн тамирчин болсон. Тэрээр АНУ-ын мэргэжлийн боксын шилдэг менежер Гуусын удирдлага дор бэлтгэл сургуулиа хийж байгаа. Мөн эхний хоёр тулаандаа ялалт байгуулсан аж.


Харин түүний дараагийн тулааны тов гарчээ. Н.Төгсцогт Калифорни мужийн Коста Меса хотын “The Hanger” спортын ордонд АНУ-ын боксчин Ж.Хернандезтай гурав дахь тулаанаа хийхээр болжээ. Өдгөө 26 настай Ж.Хернандез мэргэжлийн рингэнд зургаан тулаан хийхдээ хоёр ялж, гурван удаа ялагдсан байна. Мөн нэг удаа тэнцсэн улсдаа ирээдүйтэй тамирчин хэмээн үнэлэгддэг гэнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан