Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гитар тоглох дүр үзүүлэх дэлхийн аваргын тэмцээн Финляндад боллоо


Гитар тоглож байгаа мэт дүр үзүүлэх уралдааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Финляндын Оулу хотноо болж өндөрлөлөө. 20 дахь удаагаа болж байгаа энэ тэмцээн эхлээд улс орон бүрт болоод тэндээс шалгарсан шилдгүүд нь дэлхийн аваргын дэвжээнд өрсөлддөг юм байна.

Энэ удаа өнгөрсөн жилийн ялагч, дэлхйин аварга япон бүсгүй Нанами Нагура ирж оролцсон байна.

Уралдаанд оролцогсод хөгжмийн аянд гартаа юу ч атлаа яг л жинхэнэ цахилгаан гитар тоглож байга аюм шиг дүр үзүүлэн хөдөлгөөн хийдэг байна.

Эхний шатанд уралдаанд оролцогсод хөгжмийн аяа өөрсдөө сонгодог бол хоёр дахь удаад нь шүүгчдийн санал болгосон аяыг хэрхэн “тоглож” байгаагаа харуулдаг байна.

Анхны тэмцээн нь 1996 онд болж, 2000 он хүртэл финляндын оролцогч байнга түрүүлж байжээ.

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дараа төрөл бүрийн шоу, өргөн зугаалга гээд олон төрлийн арга хэмжээ болдог байна.






0 Сэтгэгдэл
манайхан орвол баараагүй ялах байхаа, яагаад гэвэл "Чингис хаан" зэрэг хамтлагийнхан дамжуулах утасгүй хоосон гитар барьж гарч ирээд гялалзтал тоголодог шүү дээ. Яг л тэр байна шүү дээ
Bolood ungursun bj, hen turuulsen yum bol, budeg badag yum bichihee bolivol yyasiin
Хамгийн их уншсан