Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ-ын гишүүн Н.Алтанхуягаас уучлалт хүсчээ

Т.ЦЭЛМЭГ

УИХ-ын гишүүн Н.Алтан­хуяг Авлигатай тэмцэх газрын харьяанд шилжүүлсэн Мөрдөн байцаах албыг Прокурорын дэргэдэд буцаан өөрчлөх тухай хуулийн төсөл санаачилж, УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр болсон. Гэвч тодорхой шалтгааны улмаас хуулийн төслийг хэлэлцэх асуудлын дарааллаас хассан. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцүүлээгүй гэдэг шалтгаанаар чуулганд орохын өмнө хасахаар болсноо мэдэгдсэн нь тухайн үед багагүй маргаан дагуулж билээ. Өнгөрсөн зургадугаар сарын дундуур энэ асуудал үүсч, АТГ-ынхан бүтцийн өөрчлөлт хийж, хараат бус байгууллагад нөлөөлөх нь гэж мэдэгдэв. Үүнийх нь хариуд УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг АТГ-ыг татан буулгах гэсэн утга агуулгатай төсөл санаачлаагүйгээ хэлсэн. Гэвч удалгүй Н.Алтанхуяг гишүүнийг АТГ-аас шалгаж байгаа гэх мэдээлэл ч цацагдсан удаатай.

Тэгвэл энэ маргаан одоог хүртэл намжаагүй явна. Саяхан Транспаренси Интернэшнл байгууллагын нэгэн мэдээлэлд түүнийг АТГ-т шалгуулж буй, Өршөөлийн хуульд хамрагдах нь гэх утгатай мэдэгдсэн юм. Үүнд нь УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг гишүүн тайлбар өгч, ташаа мэдээлэл өгсөндөө уучлал гуйх шаардлага тавиад байв.

Тэгвэл Транспаренси Интернэшнл олон улсын байгууллагаас ташаа мэдээлэл тараасандаа уучлал хүсч, албан ёсоор залруулга гаргажээ. Шаардлагадаа “Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллага нь УИХ бөгөөд улсынхаа дотоод хэргийг хэнээс ч асуухгүй шийдэх эрхтэй.

Мөн аливаа хуулийг ганцхан гишүүн баталдаггүй. Миний бие АТГ-ыг татан буулгах төсөл санаачлаагүй. Харин Эрүүгийн байцаан шийтгэх болон Прокурорын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөл санаачилсан. Гэвч хэлэлцэх асуудлын жагсаалтаас хасагдсан. Миний бие одоог хүртэл ямар нэг гэмт хэрэгт холбогдон шалгагдаагүй” гээд тайлбар ирүүлж, уучлал гуйх ёстой гэснийг Транспаренси Интернэшнл биелүүлсэн байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан