Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ц.Мөнхзул: Мөнгөө бүрэн төлөхгүй, талласан 500 төгрөг хийх явдал ч гарч байна


“Тэнүүн-Огоо” компанийн автобусны жолооч.

-Автобус смарт картгүй иргэдэд өнөөдрөөс /өчиг­­дөр/ 1000 төгрөгөөр үйл­чилнэ гэсэн. Энэ хэрэгжсэн үү?
-Бид  500 төгрөгөөр үйлчилж байна. Хэрэв 1000 болвол хүмүүс төлөхгүй байх. Хэрүүл маргаан их гарч магадгүй. Учир нь хуучин тарифаар мөнгө гүйцэд төлөхгүй хүн их гарч байгаа.
-Яагаад гүйцэд төл­дөггүй гэж. Автобусны чинь урд хайрцаг мөнгөөр дүүрсэн л явж байна шүү дээ?
-Хайрцагт цугларсан мөнгийг “Улаанбаатар смарт карт” компанийн төлөө­лөгчид ирж тоолдог. Гэтэл хүмүүс задгай 200, 300 төгрөг хийх явдал их гарна. Тэр ч бүү хэл 500 төгрөг таллаад эвхээд хийх явдал гарч байгаа. Мөнгө төлөхгүй туулайчилдаг нь ч бий. Тэд бужигнасан хүмүүсийн түрүүнд ороод хойшоо явчихдаг юм. Тэр болгонтой мөнгөө төл гээд орилоод байх хэцүү. Кондуктор хянагч хийж байгаа тулдаа л зарчмыг нь барьж авдаг.
-Иргэд нийтийн тээв­рийн шинэ үйлчилгээний талаар гомдол, санал гаргадаг уу. Ямар хүндрэл бэрхшээл байна?
-Энэ түмэн олон дунд биднийг загнах хүн олон бий. Энэ автобусны чиглэл ямар болсон, смарт картаа яаж ашиглахын гээд уцаарлаж л байдаг юм.   
Ачаалал ихтэй зорчигчдын урсгал нэмэгддэг оргил цагуудад их хэцүү. Урд хаалгаар зорчигч авахаар шат нь өндөр тул хүүхэд хөгшид автобусанд суухдаа бүдэрч уначих гээд асуудалтай.
 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан