Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ-ын гишүүн О.Баасанхүү сайд С.Баярцогтыг огцруулах гэнэ

УИХ-ын гишүүн, УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтыг огцруулах хуулийн төсөл өргөн мэдүүлэхээр болжээ. Тэрээр Төрийн албанаас үндэслэлгүйгээр чөлөөлөгдсөн 40 иргэний гомдлыг хүний нөөцийн бодлого хариуцдагийн нь хувьд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баяцогтод аль зургадугаар сарын 5-нд шилжүүлсэн. Гэтэл хуульд заасан 30 хоногийн дотор хариу өгөх нь байтугай өнөө болтол таг чиг байгаа учраас өөрт нь хариуцлага тооцох ёстой гэнэ.
Үүний зэрэгцээ С.Баярцогт сайд өмнө нь оффшор данс, тэнд байгаа сая доллараа  нуусан гэх үндэслэлээр ёс зүйн хариуцлага хүлээж УИХ-ын дэд даргаас чөлөөлөгдөж байсан. Уг нь бол УИХ-ын гишүүнээсээ татгалзах ёстой. Гэтэл одоо Засгийн газрын хэрэг эрхлэх газырн дарга, Монгол Улсын сайд бол дэвшээд байгаа нь зүйд нийцэхгүй гэжээ.
Энэ бүхий л үндэслэлээр Засгийн газрын хэрэг эрэхлэх газрын дарга С.Баярцогтыг огцруулах төслөө УИХ-ын гишүүн О.Баасанхүү өргөн мэдүүлэх юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан