Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Харуусал” жүжиг тайзнаа амилав

Нээлттэй нийгэм форум, Глоб интернешнл, Улсын драмын эрдмийн театраас хамтран зохиож буй хүний эрхийн шилдэг бүтээл шалгаруулах уралдааны сүүлийн шатанд тунаж үлдсэн зохиолч Т.Саранчимэг “Харуусал” жүжгээ  Монгол туургатан театрын тайзнаа амилуулав.

Залуу хосын хайр дурлалаар эхэлж, аливаад хэт шунаж бусдын эрхэyд халдаж, улмаар төрсөн хүүгээ үхэл рүү түлхэж буй эцгийн харууслаар төгсдөг уг жүжгийг тавилттай уншилтын хэлбэрээр үзэгч олонд үнэ төлбөргүй хүргэсэн бөгөөд Улсын драмын эрдмийн театрын дэд захирал Н.Сувд, Нээлттэй нийгэм форумын төлөөлөл  ирж, залуу зохиолчын анхны уран бүтээлд үнэлгээ өгсөн юм.

Тэрээр энэ уралдаанд амжилттай оролцож, тэргүүн байрт шалгарвал Улсын драмын эрдмийн театрын тайзнаа өөрийн жүжгээ тавих эрхтэй болох аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан