Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АВСТРАЛИД СУРАЛЦАХ ЗӨВЛӨГӨӨ-1

Сайн байцгаана уу. Дараах мэдээллийг Австрали улсад дан хэлний бэлтгэлийн чиглэлээр суралцах гэж бодож байгаа бүх хүмүүстээ зориуллаа.

Хэлний бэлтгэлээр суралцахаар 570 ангилалын виза хүсэгчдэд нь давуу болон сул талууд аль алинд нь байдаг.

Давуу талаас дурдвал:
1. Хэлний бэлтгэлээр виза мэдүүлэгч нь виза зөвшөөрөгдөх хүртэл төлбөрөө урьдчилж төлдөггүй. Өөрөөр хэлбэл эрсдэлгүй визаны ангилал гэсэн үг. Хэрэв та жилийн 11000 долларын төлбөртэй сургуульд суралцахаар виза мэдүүлсэн бол виза элчингээс зөвшөөрөгдсөний дараа л төлбөрийн 50% аа төлөөд очиж сурна гэсэн үг. 570 ангилалын визанд төлбөр урьдчилж төлөөд COE авах шаардлагагүй тул та баталгаагүй газар төлбөрөө урьдчилж төлөөд АЛДАХААС болгоомжлоорой.

2. Сурах нийт зардал харьцангуй бага.
Австрали суралцахыг хүсэгчдэд визаны нийтлэг 2 үзүүлэлт байдаг нь Банкны баталгааг БАЙХГҮЙ болон БАЙГАА гэсэн үзүүлэлтүүд байдаг. Банкны баталгаа төдийлөн шаарддаггүй SVP ангилалын виза нь оюутнаас эхлээд заавал 1 семестрийн үндсэн хичээлийн төлбөр + Хэлний бэлтгэл үзэх бол урьдчилгаа төлбөр шаарддаг. Харин хэлний бэлтгэлээр та мэдүүлж байгаа бол хэдий Банкны баталгаа ШААРДДАг ч гэсэн таны төлөх төлбөр харьцангуй бага гэсэн үг

3. Үлдсэн төлбөрөө хуваан төлөх боломж.
Та 12 сараар хэлний бэлтгэлд суралцах гэж байгаа бол 6 сарын төлбөрөө төлөөд очоод төлсөн хугацаагаа дуусгасны дараа үлдсэн 6 сарын төлбөрөө 4 хуваан төлж болдог. Манайтай гэрээтэй ихэнх коллежууд төлбөрийн хуваах нөхцөлийг хүлээн зөвшөөрдөг.

4. Хямдаас үнэтэй хүртэлх бүх л сонголтууд.
Австралийн хэлний бэлтгэлүүдээс хамгийн хямд нь 6 сарын $3720 буюу монгол мөнгөөр 5200000 байгаа бөгөөд үнийн санал үүнээс дээшилж байгаа. Та манай агентлагаас үнэ болон чанараар сонголт хийгээд Сидней, Мелбурн, Кайрнс, Брисбэйн, Перт, Аделайд хотуудад алинд нь ч суралцах боломжтой байдаг.

5. 10 болон түүнээс дээш сарын хэлний бэлтгэлийн визаг Австралидаа СУНГАНА.
Та хэлний бэлтгэлээр Австралид сурж төгсөөд үргэлжлүүлэн коллеж, их сургуульд сурах гэж байгаа бол энэхүү виза нь сунгагдана. Австралиасаа визаа сунгаж байгаа тохиолдолд татгалздаггүй бөгөөд гол нь та 10 болон түүнээс дээш сараар виза мэдүүлэх шаардлагатай.

6. Мэдээж, оюутны визаны нөхцөл ёсоор 14 хоногт 40 цаг албан ёсоор ажиллах эрхтэй.

СУЛ ТАЛУУД

1. Банкны баталгаа

Австралийн элчин сайдын яам танаас дараах төлбөрүүдийн нийлбэр дүнгээр банкны баталгаа шаардана. Үүнд: 1 жилийн сургалтын төлбөр + амжиргааны зардал AUD18610 + 2 талын онгоцны тийзийн үнэ гээд дундажаар 30000 Австрали доллар шаарддаг. Гэхдээ энэ мөнгийг зүгээр л харуулах биш дор хаяж 3 сар байршуулсны эцэст виза мэдүүлэх эрхтэй болно.

Хүн болгонд энэ хэмжээний хадгаламж байхгүй байж болно. Тиймээс ч Австралийн элчин сайдын яамнаас гаргаж буй 2 дахь сонголт нь СУРГАЛТЫН ЗЭЭЛ байдаг.
Зээлийн үндсэн шаардлагууд нь тухайн суралцах хүний нэр дээр, эсвэл гэр бүлийнх нь үндсэн гишүүдийн нэрээр авсан зээл байх ба суралцагчийн 12 сарын зардал болох 30000 орчим Австрали долларын үнийн дүнтэй байна.
Гэхдээ санууштай нэг зүйл бол Австралийн элчин хэзээд та ямар орлогын эх үүсвэрээр энэхүү зээлийг төлөх вэ хэмээн асуудаг. Тиймд та орлогоо нотлох хэрэгтэй болно.

Эсвэл бас 1 боломж байдаг. Та хэрэв байгууллагадаа тасралтгүй 2 ба түүнээс дээш жил ажилласан бөгөөд нийгмийн даатгал тогтмол төлдөг бол компаний батлан даалтын ангилалд орж болно. Энэхүү ангилал нь компани таны банкны баталгаа буюу 30000 орчим Австрали долларыг таны сургалтыг санхүүжүүлнэ хэмээн мэдэгдсэн тохиолдолд хүчинтэй. Гол нөхцөлүүд нь :
- Компани нь гадаадад ямар нэгэн үйл ажиллагаа явуулдаг, бизнесийн тогтмол гадаад түнштэй байх
- Компаний сүүлийн 3 сарын дансны үлдэгдэл 30000 долларас доош ороогүй байх.
- Компани тухайн ажилтныг гадаадад англи хэл сурах зайлшгүй шаардлагатай байгааг тодорхойлсон байх.

Банкны баталгааны дараа бас нэгэн сул тал байдаг нь.

2. Визаны процесс 3 сарын үргэлжлэх албан ёсны хугацаатай.
Хэднийгээр манай агентлагаар дамжуулж виза мэдүүлж буй хүмүүс 7 хоног, 10 хоног 14 хоногт 570 ангилалын визаа авдаг боловч ерөнхийдөө 3 сар хүлээх үндсэн хүлээлгийн хугацаатай байдаг.

Манай ICMA агентлаг нь Австралийн ICQA college, IH Brisbane college, IH Sydney college, ELS Sydney college, LLOYDS college, North Sydney college, Kingston college, Kingsway college, PICE English college, Chambers college, LEXIS college болон бусад бүх Австралийн хэлний бэлтгэлийн коллежуудтай албан ёсны шууд гэрээтэй бөгөөд ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ, БАРЬЦААГҮЙ, ЗУУЧЛАЛЫН ХӨЛСГҮЙ гээр байнга зуучилж байна.
Та манай оффис дээр хүрэлцэн ирж 570 ангилалын визаны мэдээлэл, визаны материал бүрдүүлэлтийн ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ зөвлөгөөг байнга аваарай.

Австралийн боловсролын тэргүүлэгч агентлаг ICMA.

Хаяг: Улаанбаатар хот, Хүүхдийн 100-н Түшиг бизнес төв, 207 тоот.
Утас: 88090914, 99107914, 88119287, 88098177.

Эх сурвалж: www.border.gov.au/Trav/Visa-1/570
ICMA агентлагийн 4 жилийн визаны туршлага 138 оюутан .

1 Сэтгэгдэл
Ямар ч хариуцлагагүй сонин мөнгө харсан тэнэг газар бнлэ
shal hudlaa gazar, humuus ni yamarch ajlaa hiiye gsn setgelgui..
shal hudlaa gazar nadaas 100 usd avchaad surguulin hariug iruulelgui 5 sar huleelgesen
Хамгийн их уншсан