Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

В.Путин Беларус улстай агаарын салбарт хамтран ажиллана

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Беларус улсын төрийн тэргүүн болон эрх баригчидтай хамтран тус улсад агаарын бааз байгуулах, тусгай төлөвлөгөө боловсруулах талаар эх сурвалжууд анхаарлаа хандуулжээ.
Беларус улсад ОХУ-ын нисэх бааз байрлах өндөр магадлалтай болж ирлээ. Цэргийн хамтын ажиллагааны хүрээнд ийнхүү хоёр улс хөршийн сайхан харилцаагаа сэргээж, агаарын бааз байгуулах шинэ төлөвлөгөөг удахгүй бэлэн болгох талаар мэргэжилтнүүд цохон тэмдэглэжээ. Украин болон Сирийн нөхцөл байдалд Беларус улсын газар нутагт байрлах шинэ бааз маш чухал үүрэг гүйцэтгэх болно гэдгийг В.Путин уулзалтын өмнө онцолсон аж. Беларус улсын хувьд ОХУ-д туслах нь ямар ч асуудал байхгүй, эргэлзэх зүйлгүй гэдгийг эрх баригчид дурдсан бололтой.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан