Н.Энхболд, Д.Энхтайван, Д.Батбаатар нарыг Элчин сайдаар томилох асуудлыг хаалттай хэлэлцэж байна
Уулын замд гарсан ослын улмаас дөрвөн том хүн, нэг хүүхэд гэмтжээ
“Монгол хэл, бичгийн шалтгалт”-ын босго оноонд хүрээгүй сурагчид БҮТ-ийн байранд дугаарлаж байна
Нутгийн зарим хэсгээр бороо, нойтон цас орно
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламент Жогорку Кенеш-ийн дарга Н.Шакиевт бараалхав
Төрийн албаны шалгалтын бүртгэл тавдугаар сарын 9 хүртэл үргэлжилнэ
77 иргэн сонгуульд бие даан нэр дэвшихээр ҮАГ-т мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ
Дөрөвдүгээр сарын 25-28-нд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна
Морьт эргүүлийг зуслангийн бүсэд ажиллуулна
Улаанбаатарт 6 градус дулаан байна
15 монгол оюутан Малайзад тэтгэлгээр сурах нь
Малайзын Ал Букхари их сургуулийг үндэслэн байгуулагч ноён Ян Бэрбахадиа Тан Сри Сиэд 15 монгол оюутанд өөрийн сургуульдаа суралцах тэтгэлэг олгохоор болсон билээ. Тус сургуультай хамтран ажиллах санамж бичгийг өнгөрсөн сард байгуулсан учир эхний ээлжийн оюутнууд энэ оны есдүгээр сард тус улсыг зорино. Энэ удаад бизнесийн удирдлага болон мэдээлэл технологийн чиглэлээр бакалаврын зэрэг олгох хөтөлбөрт манай оюутнууд суралцах юм байна. Бүрэн тэтгэлэгт хамрагдах оюутнууд маань 4-5 жилийн хугацаанд сурах аж. Сонгон шалгаруулалтыг саяхан “Монгол” телевиз дээр зохион байгуулж, 15 оюутныг шалгаруулан бичиг баримтыг нь бүрдүүлсэн байна.
А.Эрхэс
0 Сэтгэгдэл