Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сайд болгоогүйн эсэргүүцэл

Л.НОМИН

Саяхан элэг бүтэн болж, танхим бүрдсэн ч зарим яаманд дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга нарыг томилох, өөрчлөх их ажил удахгүй ундрах нь. Цаашлаад агентлагийн дарга нарыг ч халж солих бололтой. Томилгооноос үүдсэн нэгэн маргаан МАХН-ын гишүүд тодруулбал УИХ-ын гишүүн, дэд сайд нарын хооронд хэрүүлийн алим болоод байна. Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайд Б.Тулга УИХ-ын гишүүн О.Баасанхүүг боож унагаасан учир хамгаалалт хүссэн тухай мэдээлэл бий. Үнэхээр нэг нэгэндээ гар хүрсэн эсэхийг хэн хэн нь үгүйсгэх боловч тэдний хооронд зөрчил байсныг нуугаагүй юм.

О.Баасанхүү: Би нэг хүнээс хамааралтай амьдардаггүй

“Маргах муудах, уулзах ярих, баярлах гээд юу ч байж болно. Тэр болгонд ач холбогдол өгөөд байх хэрэггүй. Мэргэжлийн хуульч учраас бүх асуудлыг хууль эрхзүйн хүрээнд зохицуулах чадвартай. Хүн дээр орж ирээд, орилж, хашгираад, янз бүрийн үйлдэл гаргавал тэр гэмт хэрэг шүү дээ. Зүгээр л тийм зүйлийг хараад би хажууд нь “боль” гэж хэлсэн. Дотроо бодож байгаа зүйлээ л бичсэн. Хоёр нүүртэй хүмүүсийг харахаар ой гутах юм гээд би бодлоо л бичсэн юм” гэсэн хариултыг дэд сайд Б.Тулгатай зөрчилдсөн эсэхийг нь асуухад хэлжээ. Түүний хэлснээр бол ам зөрсөн аж. Твиттерт их л бухимдалтай зүйл бичих болсноо тэрээр ингэж тайлбарласан юм. “Зарим нэгэн хүн өөрт нь эрх чөлөө өгсөн хүнийг мөнгө барьж долдойдож явдаг хүмүүсээс салгаж харж чадахгүй, өрөвдөлтэй санагддаг гэж төрийн бүх удирдлагад хэлсэн. Заавал Энхбаяр дарга биш бүгдээрээ л тийм байгаа. Би нэг хүнээс хамааралтай амьдардаггүй. Би УИХ-ын гишүүн учраас нийт массаар нь дүгнэлт хийгээд ярьж байгаа юм. Би Шийлэгдамбыг, Баярцогтыг, Элбэгдоржийг, Энхбаярыг бүгдийг нь ярьж байгаа” гэв. Энэ бол түүнийг нам дотроо нэлээд асуудалд орж, хүндхэн байдалд байгааг гэрчилнэ.

Өршөөлийн хуульд Ерөнхийлөгч хориг тавьсан учир хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудалд хойрго хандсан гэж намынхан нь үзжээ. О.Баасанхүү гишүүнийг сайдад ярьсан боловч АН-ынхан болон зарим гишүүн хүлээж авахгүй гэдгээ илэр­хийлж, дэмжлэггүй байсныг БСШУ-ы дэд сайд Б.Тулга ярилцлагадаа хэлсэн байлаа. 

О.Баасанхүү гишүүнийг оймсонд хавчуулагдаж орж ирсэн гэж УИХ-ын гишүүн Ц.Ням­дорж тодорхойлж бай­сан удаатай. Ингэж хэлс­ний дараа түүнийг хэний ойм­сонд хавчуулагдсан бэ, Н.Энх­баярынх уу гэж хэсэгтээ шуугьж байв. УИХ-ын гишүүн болон дэд сайд хоёрын ярилцлагаас харахад МАХН-ын дарга Н.Энхбаяртай ойлголцоогүй, таагүй харилцаатай буй О.Баасанхүү гишүүн бухимдал, гомдолтой байгаа нь харагдав. Тэрээр 2012 оны УИХ-ын сонгуулиар МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн жагсаалтын наймд бичигдэж, парламентын гишүүн болсон билээ.

Б.Тулга: УИХ-ын гишүүнийг хуралдаа оролц гэх юу нь дарамт байх вэ

МАХН-аас 2012 оны сонгуулиар Дархан-Уул аймагт нэр дэвшин өрсөлдөж байсан Б.Тулга Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын дэд сайдаар ажиллаж байгаад Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд дэд сайдаар томилогдсон. Дуулианы нэг дүр болсон тэрээр ямар учир шалтгааны улмаас УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй зөрчилтэй байгаагаа дэлгэрэнгүй ярьжээ. О.Баасанхүү гишүүнийг боож унагаасан зүйл байхгүй, шаардлагатай гэвэл бичлэгээ дэлгэхэд бэлэн гэв. Өршөөлийн хуульд Ерөнхийлөгч хориг тавьсан учир хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэх Хуульзүйн байнгын хорооны хуралдаа УИХ-ын гишүүн О.Баасанхүү суугаагүйгээр барахгүй МАХН-ын гишүүдийг өрөөнийхөө үүдэнд удтал уясан гэнэ. Өршөөл үзүүлэх тухай хуулийг батлах нь улс төрийн хэлмэгдүүлэлтийг зогсоох эхний алхам байтал О.Баасанхүү УИХ-ын гишүүнийхээ үүргийг биелүүлсэнгүй гэсэн зэмлэл сонссон аж.  Дэд сайд Б.Тулга “Хэдхэн хоногийн өмнө бидэнтэй ярьж байснаасаа тэс өөр байр суурьтай болчихсон нь анзаарагддаг. Цаанаасаа захиалгатай байсан бол тэр л биз. Ийм жижигхэн заль одоо явахгүй шүү дээ, О.Баасанхүү гишүүн ээ. УИХ-ын гишүүнийг хуралдаа оролц гэх юу нь дарамт байх вэ дээ. Харин хуралдаа битгий ор гэвэл жинхэнэ дарамт гэж тооцож болох юм”  гэж ярилцлага өгсөн. 

Энэ сарын 18-нд болсон маргаанаас хойш тэд уулзаагүй гэнэ. Гэхдээ БСШУ-ы дэд сайд Б.Тулгатай УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн зөвлөх уулзаад “О.Баасанхүүг сайд болгочихгүй яасан юм бэ” гэж хэлж. Тэгэхээр гишүүн, дэд сайд нарын маргааны учиг сайдын суудал оногдоогүйн гомдол мэт харагдаж байгаа юм. Магадгүй үүнээс болоод Засгийн газарт хамтарсан намууд мөртлөө Ерөнхий сайдыг огцруулах асуудалд гарын үсэг зурж, ЗГХЭГ-ын даргыг огцруулах санал өргөн барьтлаа хурцадсан байж болох нь.  

0 Сэтгэгдэл
baasanhvvg uchvvhen gej bodohgvi bn.said bolohod arai bologvi erni 40 garaad mongoliin huuli shvvhiig avch yavan hvn l gej boddog.
Хамгийн их уншсан