Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Оюутолгой” компанийн ТУЗ-ийн гишүүнээр Б.Бямбасайханыг томилжээ


“Оюутолгой” компанийн Монголын талын ТУЗ-ийн дөрөв дэх гишүүнээр “Эрдэнэс Монгол” компанийн Гүйцэтгэх захирал Б.Бямбасайханыг томилсон байна.

Б.Бямбасайхан нь өнгөрсөн хоёрдугаар сард “Эрдэнэс Монгол” компанийн Гүйцэтгэх захирлаар томилогдсон юм. Харин Г.Тэмүүлэн дөрөвдүгээр сард ТУЗ-ийн гишүүний ажлаа хүлээлгэн өгснөөс хойш “Оюутолгой” компанийн ТУЗ найман гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байв. Түүнийг Засгийн газар болон хөрөнгө оруулагчдын хооронд үүсээд байсан маргааныг эцэслэж, далд уурхайн бүтээн байгуулалтыг урагшлуулахад гол үүрэг гүйцэтгэсэн хэмээн дүгнэж байна.

0 Сэтгэгдэл
Бямбасайхан гуай та мөрөөрөө ажлжж хийж байгаа "МТЗ", "ЭТТ" ко-дыг зүгээр ажиллуул. худлаа дундуур нь олон юм ярьж хувьцаанаас нь эзэмшинэ гдг яриагаа боль , тгж дамжлага үүсгэж дарамт болох санаагаа Сайхан билэгтэйгээ хамт аваад огцроорой гэж ............
Хамгийн их уншсан