Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Дужуан” хар салхи их хэмжээний хохирол дагуулсаар


“Дужуан” хар салхи Тайвань, Хятадын нутгийг дайрч, ихээхэн хэм­жээ­ний хохирол дагуулжээ. Байга­лийн гамшигт үзэгд­лийн улмаас хамгийн сүүлд ав­сан мэдээгээр гурван хүн амиа алдаж, 346 хүн гэмтэж, бэртсэн байна.  Үүнээс гадна хар салхи нүүрлэсэн тухайн бүс нутагт хөрсний гулгалт үүсчээ. Хар салхи Тайванийн нутгийг дайрах үеэр мод бут үндсээрээ булгаран унаж, барилгын цонхны шил хагарсаны зэрэгцээ их хэмжээний хур тунадас орсоноор газар бүрт хөрсний гулгалт үүссэн байна. Албаны хүмүүсийн мэдээлж буйгаар 12 гаруй мянган хүн орон гэрээсээ явж, тэдний 3000 орчим нь түр орогнох байранд шөнийг өнгөрүүлжээ. Сургууль цэцэрлэгүүд хаалгаа барьж, одоогоор 175 мянган айл өрх  цахилгаангүй байгаа аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан