Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Цалингийн нэмэгдлээс татгалзахыг уриалав

Экспортын гол нэрийн бүтээгдэхүүний орлого буурч, төсвийн алдагдлаа зогсоож чадахгүй байгаа нь эдийн засгийг улам бүр сульдааж байна. Оны эцэст гэхэд л төсөв нэг их наяд төгрөгөөр тасрах тооцоо гарсан бол ирэх сарын дунд хүртэл Сангийн яам дансаа хааж, зөвхөн цалин тэтгэврийн гүйлгээ хийж байгаа юм байна. 

Гэвч иргэдийн хувьд эдийн засаг хүндэрч, гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ өссөн учраас цалин, тэтгэврээ нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзэж байгаа билээ. Харин өчигдөр Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо болон Нийгмийн түншлэлийн Засгийн газрын төлөөллийн хувиар Хөдөлмөрийн сайд “цалингийн нэмэгдэл болоод эдийн засгийн хүндрэлийг хамтын хүчээр даван туулах хэрэгтэй” гэж үзээд хамтарсан уриалга гаргалаа.

Засгийн газар энэ оны нэгдүгээр сард байгуулсан Хөдөлмөр, нийгмийн зөвшилцлийн гурван талт улсын хэлэлцээрт төрийн албан хаагчдын цалинг 2015 оны тавдугаар сараас эхлэн үе шаттайгаар нэмэх үүрэг хүлээсэн ч гэрээнд заасны дагуу цалин нэмж чадахгүй, ирэх оны төсөвт шилжүүлэхээр болсон юм. Энэ хүндрэлийг Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд өрхийн орлого зарлагаа бодитой тооцон санхүүгийн эрсдэлд орохоос сэрэмжилж, зарим нэг хэрэглээгээ тэвчих хэрэгтэй гэж үзсэн байна. Тиймээс удахгүй Хөдөлмөр, нийгмийн зөвшилцлийн гурван талт улсын хэлэлцээрийн үеэр байгуулсан гэрээнд өөрчлөлт оруулах бололтой.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан